“Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг бүхий цогц үзлэг оношилгоо”-ны 2 дахь шатны үзлэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд энэ сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.Уг үзлэгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд үзлэгийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар хамтран ажиллаж, ажлын явцтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна.
Энэхүү үйл ажиллагаа нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, үзлэг оношлогоог шуурхай хийх, аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэхэд чухал нөлөөтэй ажил болдог бөгөөд иргэдийн зардал мөнгийг хэмнэдгээрээ онцлогтой.
Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд дотор, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, мэдрэл, нүд, чих хамар хоолой, эрэгтэйчүүд, сэтгэц, шүд, охид, хөвгүүдийн зэрэг нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийлээ. Мөн зөөврийн дижитал рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлж, ЭХО аппаратын тусламжтайгаар дотрын болон эмэгтэйчүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг оношилж үйлчилжээ. Энэхүү ажил нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын брэнд ажил болоод зогс