Түүхий самар идсэн хүн элэгний өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гэв

Түүхий самар идсэн хүн гэдэсний халдвар болон элэгний өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг талаар Байгаль орчин хяналтын улсын байцаагч Д.Батзориг мэдээлэв. Мөн тэрбээр "Болц нь гүйцээгүй самар давирхай ихтэй учраас нян вирус, бохирдлыг амархан татдаг. 
Түүнчлэн самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөөтэй. Хуш мод нь ойд амьдардаг олон зүйл амьтны үндсэн идэш тэжээлийн үндсийг бүрдүүлдэг бөгөөд фитонцид болон эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг эрүүлжүүлж, цэвэршүүлдгээрээ онцлог юм. Харин хүмүүс хуш модыг, нүдэж гэмтээснээр уг мод давирхай шүүсээ алддаг. Түүн дээр нь хортон шавьж цуглуулан хороо цацдаг. Хортон шавьжид идүүлсэн модны 80-90 хувь нь хатах, дахин ургахгүй байх эрсдэлтэй" гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан