ДОХ тусаад эдгэрсэн гурав дахь тохиолдол бүртгэгдлээ


Дархлалын олдмол хомсдол өвчин тусаад эдгэсэн гурав дахь тохиолдол бүртгэгдсэн талаар “Science” сэтгүүлд мэдээллээ. Өвчтөнийг никотиномид эмээр эмчилжээ.
Өвчтөн нь 36 настай, бразил хүн бөгөөд Сан Паулугийн нэгэн эмнэлэгт эмчлүүлсэн юм байна. Курс эмчилгээ хийсний дүнд өвчтөний цусан дахь вирус багассан бөгөөд 2019 оны гуравдугаар сараас хойш цусанд нь вирус огт байхгүй болсон аж. Бусад өвчтөнүүдийн тухайд, эмчилгээгээ тасаалдуулах зэргээс болж хэсэг хугацааны дараа өвчлөл эрчимтэй явагдаж байжээ. Эрдэмтэд өвчтөний биеийг нарийвчлан судлаагүй байгаа тул өдгөө өвччтөнийг бүрэн эдгэрсэн гэж үзэхэд учир дутагдалтай гэдгийг нийтлэлдээ цохон тэмдэглэсэн байжээ. Мөн түүнчлэн, хэдий ийм тохиолдол гарсан ч гэсэн ДОХ өвчнийг ялсан гэж заарлах нь одоогоор учир дутагдалтай юм байна.
ДОХ-ыг бүрэн эмчилсэн нь батлагдсан тохиолдол одоогоор хоёр л гарсан бөгөөд нэг нь АНУ-ын иргэн Тимоти Рэй Браун, нөгөө нь Лондоны нэрээ нууцалсан өвчтөн юм.      
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан