ДОХ-ын вирустэй хүн эдгэрсэн тохиолдол дахин бүртгэгджээ

Дархлалын олдмол хомстолд хүргэдэг хүний дархлал хомстлын вирустэй 2 дахь хүн эдгэрчээ. Энэ бол үхлийн аюултай энэ халдвар хүн төрөлхтөнд аюул учруулж эхэлснээс хойш эдгэсэн 2 дахь тохиолдол бүртгэдлээ. Үүнээс 12 жилийн өмнө эхний өвчтөн эдгэрсэн нь эрдэмтдийн олон жилийн туршилтын эхний үр дүн болсон бол, энэ удаа 2 дахь өвчтөн эдгэсэн гэх мэдээллийг Нью-Йорк Таймс бичжээ. Эрдэмтэд энэ өвчтөний талаарх мэдээллийг нууцалж байгаагаас гадна, Лондон пашиент буюу Лондонгийн өвчтөн гэж нэрлэн мэдээлж байгаа юм байна.
Ингэснээр энэ гэнэтийн амжилт, Хүний дархлал хомстлын вирусийн халдвар эдгэх боломжтой гэдгийг баталж байна гэсэн байна. Энд мэдээлснээр эрдэмтэн судлаачид гаргасан амжилтынхаа талаар "Журнал Натур" сэтгүүлд хэвлүүлж, АНУ-ын Сиэтл хотод болох олон улсын хуралд зарим дэлгэрэнгүй зүйлсийг танилцуулж, илтгэх юм байна.
Гэхдээ эрдэмтэд үүнийг нийтэд тайлбарлахдаа, урт хугацааны намжмал байдал гэж ярьж байгаа юм байна. Ярилцлага өгсөн ихэнх шинжээчид үүнийг эдгэрэл гэж нэрлэж байгаа ч, эдгэж эмчлэгдсэн 2 удаагийн тохиолдол л байгаа учраас үүнийг хэрхэн тодорхойлох нь хүнд асуудал тул болгоомжилж байгаа юм байна.
Эдгэсэн 2 өвчтөнд хоёуланд нь чөмөг шилжүүлэн суулгасан байна. Гэхдээ чөмөг шилжүүлэн суулгах ажиллагааг хавдартай хүнийг эмчлэхэд хийдэг арга болохоос Хүний дархлал хомстлын вирусийг эмчлэхэд хэрэглэдэг арга биш гэдгийг хэвлэлд бичжээ.



скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан