Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бий эсэх болон тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээний хариуг зарлалаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Өчигдөр ХӨСҮТ-ийн Вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Үүнд:
- Тусгаарлалт, ажиглалтад байгаа 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
- Дархан-Уул аймагт ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээнээс коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.
Мөн одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ" гэв.