ЭМЯ-аас ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 278 хүн ирснээс . таван хүнийг шинж тэмдэг, асуумжинд үндэслэн ХӨСҮТ-д тусгаарлажээ. Харин бусдыг нь ажиглах /Жаргалант, Зүчи, Сэлбэ, Корпорэйт зочид буудал, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ/ байранд шилжүүлсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү хэллээ. Мөн ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 217 сорьцонд (PCR) шинжилгээ хийжээ.
Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүн /давтан/,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолооч,
-Ажиглах байруудад тусгаарлагдсан 99 хүн,
Мөн Дундговь, Төв аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 74 сорьцонд халдвар илрээгүй. Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 776 хүн тусгаарлагдаж, тандалт судалгаа, шинжилгээнд хамрагдаж байгаа аж.
У.МАНДАХ