-Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
-2020.04.29-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 163 (PCR) шинжилгээ хийжээ. Үүнд:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн,
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүн,
- Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн 31 жолооч,
- Ажиглах байруудад тусгаарлагдсан 43,
- Өвөрхангай аймаг, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 46 сорьцонд халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-д 73 хүн ажиглалт, тандалт судалгаа, шинжилгээ эмчилгээнд хамрагдаж байна.
-Мөн тус эмнэлэгт 150 ор дэлгэж, тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авахаар бэлэн байдлыг хангажээ.