Үе мөчний үрэвслийг арилгах тулгуур эсийн эмчилгээ өндөр шалгуур давав

БНСУ-ын эрдэмтдийн гаргаж аваад байгаа JointStem хэмээх үе мөчний үрэвслийн эсрэг үүдэл эсийн тусгай эмчилгээг АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн хатуу шалгуурыг даван тэнцсэн байна. JointStem  гэдэг нь дэлхий дээр анх удаа гаргаж авч байгаа артритийн хүнд хэлбэрийн доройтлын үед өөх тос ялгаруулах эсийн түвшний нарийн эмчилгээ юм. Тэр нь ч батлагдаж, АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн клиникийн 2b/3a гэх урт удаан хугацааны, өндөр шалгууртай үнэлгээний шалгалтанд тэнцсэнээр батлагдлаа” хэмээн Nature Cell компанийн гүйцэтгэх захирал Ра Жан Чан 2020 оны 4-р сарын 20-ны өдөр энэ тухай мэдэгдэв.
Энэ бол Солонгос улсын тулгуур эсийн технологиор АНУ-ын энэ төрлийн өвчнөөр шаналж байгаа өвчтнүүдийг эмчлэх шинэ эрин үеийг нээх боломж гарч ирж байгаа гэсэн үг юм.
“Солонгос улсад хоёр удаа, АНУ-д нэг удаа хийсэн эмнэлзүйн туршилт, үйлдвэрлэл, чанарын хяналтаар хөндлөнгийн элдэв аюулгүй, үр дүн сайтай нь илэрхий болсон тул Хүнс, Эмийн Агентлагийн шалгалтыг давмагц эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх бэлтгэлийг маш хурдан хангах ёстой  гэж бид үзэж байна" хэмээн Nature Cell компанийн нэгэн албаны хүн хэлэв.
Nature Cell нь хоёрдугаар хагаст өвчтөн хүлээн авахаас өмнө, энэ оны эхний хагас жилийн дотор АНУ-д эмнэлзүйн туршилтын агентлагийг сонгон шалгаруулах зэрэг зайлшгүй шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хийхээр төлөвлөж байгаа аж. Хэрэв төлөвлөсөн дагуу ажил явагдвал эмнэлзүйн бүхий л туршилт 2022 он гэхэд дуусгах юм байна.
Эмнэлзүйн тэрхүү туршилтаар өвдөг үе мөчний доройтлын үед  JointStem хэрхэн үр дүнтэй, хөндлөнгийн аюулгүй үйлчлэхийг богцоор нь үнэлэх ажээ. Эмнэлзүйн туршилтыг нийтдээ 140 өвчтөнд хийдэг юм байна. Тэгэхдээ нэгээс нэг харьцаатай, санамсаргүй байдлаар сонгогдсон туршилтын болон хяналтын бүлэг тус бүр 70 хүн байх нь.  Туршилтанд оролцогчдод 100 сая тулгаар эсийн эм агуулсан эмнэлүйн туршилтын бүтэгдэхүүн өгнө. Тэдгээр тулгуур эс нь нэг хэсэг газраас авсан эд эсийг ургуулж авсан байх юм. Түүндээ 12 сарын турш ажиглалт хийх юм байна. Nature Cell компани хамтарсан 2b / 3a клиник туршилтын төлөвлөгөөг АНУ-ын Хүнс эмийн агентлагт энэ оны  3-р сарын 17-нд гарган өгч, хоёр талын санал бодлыг уялдуулсны дараагээр эцсийн шалгалтыг хийжээ.
Nature Cell-ийн гүйцэтгэх захирал Ра Жанг Чан хэлэхдээ "Энэ чухал нээлтэнд оролцсон бүх хүмүүст, тэр тусмаа үзлэг шинжилгээг амжилттай давахын төлөө бүхнийг хийсэн судлаачдад талархал илэрхийлье. Бид доройтсон үе мөчний үрэвсэл үүссэн шинэ өдрийг хийхээр хичээн ажиллаж байна.
Дэлхийн өнцөг булан бүрт, Тэр тусмаа АНУ-д өвдөг үе мөчний өвчнөөр шаналж байгаа тэр бүх хүмүүст  БНСУ-ын бүтээсэн шинэ технологиор эмчлэх тэр өдрийг аль болох хурдан ойртуулахын төлөө бид хамаг хүч бололцоогоо дайчлах болно” хэмээн Nature Cell-ийн гүйцэтгэх захирал Ра Жанг Чан мэдэгдэв.
Шинэ эмчилгээний технологийн сонин
Эх сурвалж: Asian N сэтгүүл
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан