Хүний бие олон төрлийн эсээс тогтдог хэдий ч ердөө үр тогтсон өндгөн эсээс бүх амьдрал эхэлдэг билээ. Энэхүү эс нь олон төрлийн үйл явцын нөлөөн дор дахин дахин хуваагдан олширсоор нэгэн биеийг бүрдүүлдэг. Хүн бүрэлдэн бий болохын тулд олон тооны олон янзын эсүүд /нүд, чих, хамар, элэг, бѳѳр зэрэг/ нэг эсээс ялгаран хѳгждөгийг шинжлэх ухаан аль хэдийн баталсан. Тэдгээр нь маш нарийн зохицуулалттай байдаг.
Үүдэл эс гэж юу вэ?: энэ нь өөрөө өөрийгөө олшруулах чадвартайн дээр шаардлагатай тохиолдолд аль ч төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эсүүд байдаг. Тиймээс энэ төрлийн эсийг “бичил эмч нар” гэж хэлж болох юм.
Уг “бичил эмч” үхсэн эсийн оронд шаардагдах шинэ эсийг нөхөн төлжүүлдэг шинж чанарыг нь ашиглан ямар нэг өвчин туссан хүмүүсийг эмчлэх боломж бүрдээд буй.
Хүний биеийн бүх эрхтэнд үүдэл эс байдаг хэдий ч орчин цагийн анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар ашиглах боломжтой, эмчилгээний үр нөлөө нь судлагдан тогтоогдсон 3 төрлийн эс байдаг. Үүнд ясны чөмөгнөөс гарган авсан үүдэл эс, хүйн судаснаас /цуснаас/ ялган авсан үүдэл эс болон өөхний эдээс ялган авсан үүдэл эс багтдаг.
Өөхний эдээс гарган авсан үүдэл эс нь нөгөө 2 аргаар ялган авсан үүдэл эсийн эмчилгээтэй харьцуулахад нэг удаагийн эмчилгээнд хэрэглэгдэх эсийн тоо их байхын дээр өвчтөнд зовиур, өвдөлт багатай, олон удаагийн давтан эмчилгээнд орох боломж илүү байдаг. Өөхний эдээс гарган авсан үүдэл эс гэдэг нь өвчтөн/үйлчлүүлэгчээс авсан эдээс үүдэл эсийг нь ялган эргүүлэн өөрт нь хэрэглэх тул ямар нэг сөрөг үр нөлөө байдаггүй.
Өөхний эдээс гарган авсан үүдэл эсийг I ба II хэлбэрийн Чихрийн шижин, Чихрийн шижингийн үеийн шарх, үе мөчний өвчнүүд, түлэнхийн шарх, спортын гэмтэл, үс халцрал, арьс гоо заслын чиглэлээр эмчилгээнд ашигладаг бөгөөд энэхүү эмчилгээ нь олон улсын судалгаа, шинжилгээний дүнд батлагдан гарсан, өргөнөөр хэрэглэгдэж байгаа арга юм.
Орчин цагт Үүдэл эсийн эмчилгээг хэрэглэх болсон гол шалтгаан хамгийн давуу тал нь хүнийг өөрөө өөрийнх нь эсээр эдгээхийн дээр доорх үр нөлөөг үзүүлдэг нь гол шалтгаануудыг нэг болж байна. Үүнд:
- Гэмтсэн эд эсийг нөхөн сэргээнэ
- Амьдралын чанарыг сайжруулна
- Дархлаа дэмжинэ
- Залуужуулна
- Гаж нөлөөгүй
Гэмтсэн эд эсийг нөхөн сэргээнэ
Олон янзын учир шалтгааны улмаас гэмтсэн эс, эд, эрхтний үйл ажиллагааг буцаан сэргээх, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд үүдэл эс маш чухал байдаг. Энэ нь үүдэл эсийн өөрийнх нь үйл ажиллагааны гол үндсэн зарчим болох эс өөрөө өөрийгөө олшруулах, шаардлагатай шинэ төрлийн эс болон ялгаран хөгжих чадварт нь оршдог байна Тиймээс үүдэл эс нь бие дэх гэмтсэн эд эсийг нөхөн сэргээх, шаардлагатай эсийг бий болгохын зэрэгцээ, шаардлагатай биологийн идэвхит шингэнүүдийн нийлэгшилтийг идэвхжүүлснээр эмчилгээний үр нөлөөг үзүүлдэг.
Амьдралын чанарыг сайжруулна
Үүдэл эсийн эмчилгээний бас нэг гол нөлөө нь удаан, ужиг явцтай байсан эмгэг, өвдөлт бүхий эд эрхтний үйл ажиллагааг сайжруулан эмчлэх замаар өвчний өвдөлт, сэдрэлтийг бууруулах буюу арилгах чадвартай байдаг. Ингэснээр өвчтөн өвдөлт зовиургүй болж хэвийн амьдралдаа эргэн орох боломжийг олгож өгдөг.
Дархлаа дэмжинэ
Өөхний эдээс гарган авсан үүдэл эс нь маш олон төрлийн биологийн идэвхит бодисуудыг ялгаруулан, хүний биеийн дархлааны эсүүдийн үйл ажиллагааг зохицуулах чадвартай байдаг. Мөн биеийн хэвийн үйл ажиллагааг зохицуулах Дотоод шүүрлийн олон төрлийн үйл ажиллагаанд оролцож хянан зохицуулж байдаг. Үүнд;
- Хүний биеийн энергийн эх үүсвэр
- Хүний бие дэх Инсулины хэмжээг зохицуулах
- Өөх тосны солилцооны зохицуулга,
- Стрессийн зохицуулга,
- Цусны урсгал, судас шинээр үүсэх үйл явц
- Судасны нарийслын үйл ажиллагаа зэрэг болно.
Залуужуулна
Бүх эд эрхтнийг нөхөн төлжүүлэх, эмчилгээний маш өндөр нөлөөтэй байдаг нь мөн хүний үсний ургалт сайжрах, халцралтыг арилгах, арьсны уян хатан чанарыг сайжруулан, үрчлээг багасгах болон арилгах чадвартай байдаг.
Гаж нөлөөгүй
Хүнийг өөрөө өөрийнх нь эсээр эмчилж байгаа тул ямар нэг сөрөг, гаж хариу урвал байхгүй байдаг.