Дэлхий дахиныг бүрхээд байгаа коронавирус Цельсийн 4 орчим хэмд хамгийн идэвхтэй байдаг, харин халуун орчинд амьдрах чадвараа алддаг гэдэг дүгнэлтийг Хонконгийн Их сургуулийн эрдэмтэд хийжээ. Эрдэмтдийн судалгаагаар “Коронавирус 4 хэмийн температурт маш тогтвортой боловч халуунд мэдрэмтгий” гэж тэмдэглэжээ. Тухайлбал, 4 хэмийн орчинд халдвар хоёр долоо хоног илүү хугацаанд идэвхтэй байж чаддаг бол температур 70 хэмд хүрч нэмэгдэхэд таван минутын дотор үхдэг аж.
Хэрэв температур 22 хэм байвал коронавирус дор хаяж долоо хоногийн турш, 37 хэмд хоёр хоногоос хэтрэхгүй, 56 хэмийн температурт хагас цаг хүрэхгүй хугацаанд идэвхтэй байдаг байна.
Хэрэв температур 22 хэм байвал коронавирус дор хаяж долоо хоногийн турш, 37 хэмд хоёр хоногоос хэтрэхгүй, 56 хэмийн температурт хагас цаг хүрэхгүй хугацаанд идэвхтэй байдаг байна.
Эх сурвалж: ТАСС