Коронавирус нь вирусийн том бүлэг бөгөөд амьтдын дунд эргэлтэд байдаг зоонозын халдварт өвчин юм. Вирусийн халдварын хүний өвчлөл 2003 онд амьсгалын цочмог халтай хамшинж (AЦХаХ-КоВ) /SARS , 2012 онд Ойрхи Дорнодын амьсгалын замын хамшинж (ОДАЗХ-КоВ) MERS –ийн дэгдэлт дэлхий дахинд бүртгэгдэж байсан. Нарийвчилсан судалгаагаар AЦХаХ-КоВ нь муурнаас хүнд, ОДАЗХ-КоВ нь тэмээнээс хүнд дамжсан болохыг тогтоосон байна.
Шинэ коронавирус (nCoV)-ийн үүсгэгч:
Шинэ коронавирусийн талаар бүрэн судлаагүй боловч АЦХаХ-ын вирусийн генийн дараалалтай 80% ойролцоо байгаа талаар судлаачид тэмдэглэсэн байна.
Халдварын эх уурхай, дамжих зам:
- Тодорхойгүй байна
- Шинэ коронавирүс (2019) –ийн халдварын эх уурхай бүрэн тогтоогдоогүй боловч – далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон мал, зэрлэг амьтад худалдаалдаг захаас халдвар гарсан болно.
Нууц үе:
14 хоног байх магадлалтай
Шинэ коронавирус (nCoV)-ийн халдварын сэжигтэй тохиолдолд хэрэгжүүлэх дуслын болон хавьтлын сэргийлэлтийн арга хэмжээ:
- Стандарт сэргийлэлтийн арга хэмжээнд гарын эрүүл ахуй, зөв боловсон ханиаж, найтаах, эрсдэлд үндэслэн хамгаалах хувцас хэрэгслийг хэрэглэх, маск зүүх, зүү, хурц үзүүр, иртэй зүйлд өртөхөөс сэргийлэх,
- Орчны цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу тогтмол, зөв гүйцэтгэх.
- ОУЭМД-ийн шаардлагын дагуу хилийн нэвтрэх цэгт сэжигтэй буюу өвчтэй зорчигчдын эрүүл мэндийн байдлыг үнэлэх, мэдээлэх журмын дагуу мэдээлж, шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг тусгаарлах, эмнэлэгт аюулгүй тээвэрлэх арга хэмжээг гүйцэтгэнэ.
Өвчлөл бүртгэгдэж буй бүс нутгаас ирсэн зорчигчдод дараах өгөх зөвлөмж:
- Амьсгалын замын хурц үрэвслийн шинж тэмдэг байгаа эсэхийг хоёр долоо хоногийн турш сайтар ажиглах
- Хоёр долоо хоногийн хугацаанд харилцах хүмүүсийн тоо /хавьтлын/-г багасгах хэрэгтэй.
- Өвчний сэжигтэй эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл: Эрүүл мэндийн байгууллагад утсаар яаралтай мэдэгдэх
Эх сурвалж: ЗӨСҮТ |