ОХУ-д коронавирусний эсрэг бэлдмэл гаргаж авчээ

ОХУ-ын Холбооны анагаах ухаан, биологийн агентлаг коронавирусний алдварын эсрэг шинэ бэлдмэлийг хумхааны эсрэг мефлохин бэлдмэлийн суурин дээр гарган авчээ.
Тус агентлагийн мэдээлснээр, “Фармзащита” шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв коронавирусээс үүсгэгдсэн өвчлөлийг эмчлэх аргыг Хятад, Францын туршлага дээр үндэслэн боловсруулсан байна. Энэхүү бэлдмэл коронавирусний хүний эсэд өсөн, үржих нөлөөллийг зогсоож, мефлохины дархлаа дарангуйлах үйлчилгээ нь вирусээр үүсгэгдсэн үрэвслийг дардаг байна. Бэлдмэлийн найрлагад орсон антибиотик болон пенициллин нян, вирусний хам шинж дахин үүсэхээс сэргийлэхээс гадна цусны сийвэн, уушгин дахь вирусийг эсэргүүцэх бодисыг нэмэгдүүлдэг гэж тус агентлагийн дарга Вероника Скворцова онцолжээ.
Түүний хэлснээр, эл бэлдмэл коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй гэнэ. Судлаачид шинэ бэлдмэлийг ОХУ-ын эрүүл мэндийн яамны арга зүйн зөвлөмжид оруулахаар санал болгоод байна. ОХУ-ын эмч нар А хүрээний томууны эсрэг хэрэглэж байсан бөгөөд өдгөө шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг хавсран хэрэглэх хэд хэдэн төрлийн эмийг нэрлэжээ. Үүнд лопинавир + ритонавир, хлорохин, гидроксихлорохин, интерфероны бэлдмэлүүдийг санал болгожээ. Үүнээс гадна, умифеновир, ремдесивир, фавипиравир зэрэг бэлдмэлийн эм зүйн туршилтыг явуулж байгаа аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан