Танд хэрэгтэй зөвлөгөө: Шивнүүрийн үе хоорондын ясны ургалт гэж юу вэ?

Н.ДАЯН
Эрхэм уншигч та бүхэндээ энэ удаагийн “Танд хэрэгтэй зөвлөгөө” буландаа Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Гар, сарвуу бичил мэс заслын тасгаас бэлтгэсэн зөвлөгөөг хүргэж байна.
Энэ удаа нэгдүгээр хурууны суурь үений артрит буюу үе хөших шинжээр илэрдэг үений үрэвсэлт өвчний талаарх мэдээллийг хүргэе. Ихэвчлэн гарын эрхий хурууны нэгдүгээр үе буюу суурь үенд тохиолддог. 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд, хоёр гарын үенд тохиолдох нь элбэг байдаг. Шалтгаан нь настай хүмүүст ихэвчлэн үений элэгдлийн улмаас үүсдэг бол залуу хүмүүст үений гэмтэл, хугарлаас шалтгаалан үүсдэг. Аливаа зүйлийг олон давтамжтайгаар атгах, эргүүлэх хөдөлгөөн хийх нь артритийг улам хүндрүүлдэг. Үндсэн шинж тэмдэг нь эрхий хурууны доод үеэр өвдөнө. Эрхий болон бусад хуруугаар ямар нэгэн зүйл барьж өргөх, хаалганы бариул эргүүлэх үйлдэл хийхэд өвдөлт илэрдэг. Мөн үе үе барьж буй зүйлээ алдаж унагаах шинж ажиглагдана. Үүнээс гадна үений хэлбэр алдагдах, үе хөших шинж илэрнэ. Таны үенд илэрсэн өөрчлөлтийг эмч үзлэгийн үеэр илрүүлэн артритийг оношлох боломжтой. Эмч таны үений гэмтлийн зэргийг тодорхойлохоор үений рентген зургийг нэмэлтээр авдаг. Эмчилгээ нь үений гэмтлийн зэрэг, үений өвдөлтийн байдлаас шууд хамаардаг.
Артритийг эрт үед нь оношилж чадвал мэс засал хийлгүйгээр эмчлэх боломжтой. Үений хөдөлгөөнийг хязгаарлаж, үрэвслийг намдаахын тулд 3-6 долоо хоногийн турш хуруунд чиг тавьдаг. Мөн аспирин, үрэвслийн эсрэг эм уухыг зөвлөнө. Дээрх эмчилгээнд үр дүн өгөөгүй тохиолдолд эмч кортизон гэсэн үрэвслийн эсрэг тарилгыг үенд хийнэ. Хэрэв мэс заслын бус эмчилгээнд үений үрэвсэл, өвдөлт, хөшилт намдахгүй бол мэс засал эмчилгээг зөвлөдөг. Мэс засалд гэмтсэн үеийг авч түүний оронд таны гар юм уу, бугуйнаас авсан шөрмөсийг нөхөн хийдэг. Мэс заслыг хэсгийн болон ерөнхий мэдээ алдуулалт дор хийдэг ба мэс заслын дараа гэртээ амрах боломжтой.
Эхлээд таны гарт боолт хийнэ. Түүний дараа хурууг хөдөлгөөнгүй эдгээх үүднээс 3-6 долоо хоног мэс засал хийсэн хуруунд чиг юм уу, гөлтгөнөн боолт тавьдаг. Эрхий хуруугаа хөдөлгөх боломжтой болсон үеэс эхлэн эмчийн зөвлөснөөр үений хөдөлгөөн сайжруулах, булчин сунгах дасгалуудыг хийнэ. Мэс засалд гэмтсэн үеийг авч түүний оронд таны гар юм уу, бугуйнаас авсан шөрмөсийг нөхөн хийснээр үений хөдөлгөөн өвдөлтгүй болдог.
Эрхий хурууны суурийн үе нь бугуйн ясан дээр байрладаг эрхий хурууны гурван үеийн төгсгөлийн үе юм. Бид энэ үений тусламжтайгаар эрхий хурууг хөдөлгөж, бусад хуруунуудтай нийлүүлж чаддаг. Энэ үений артритийн үед хурууны хөдөлгөөн аажмаар алдагддаг.
Артрит үеийг гэмтээдэг
Хоёр яс нийлдэг хэсэгт ясны төгсгөл дээр мөгөөрс бүрхэж байрладаг. Энэ мөгөөрсүүд нь ясны хөдөлгөөнийг хангаж, үеийг хамгаалах үүрэгтэй. Артритийн үед энэ мөгөөрсүүд гэмтсэнээс хөдөлгөөний үед яснууд хоорондоо үрэгдэн холгодсоноос үрэвсэл явагдан өвдөлт үүсдэг. Өвчин нэмэгдэхийн хэрээр яс гэмтэж хурууны үений хэлбэр, хөдөлгөөн алдагддаг. Үе эдгэсний дараа үендээ хэт ачаалал өгөөгүй үед өвдөлтгүй байна. Эмчийн зааврын дагуу үений хөдөлгөөн сайжруулах, үеийг тэнийлгэх дасгал хийнэ. Эрхий хурууны хөдөлгөөн эрүүл үеийнх шигээ чөлөөтэй байж чадахгүй хэдий ч өдөр тутмын энгийн үйлдэл хийх боломжтой болдог.
Эх сурвалж www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан