Статистик Мэдээлэл Тандалт Судалгааны Албанаас Бага насны хүүхдийн тохойн үений мултралаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж байна.
Тохойн мултрал нь 6-аас доош насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог гэмтлийн нэг юм. Энэ нь энэ насны хүүхдүүдэд шуу ясны толгой хэсэг насанд хүрсэн хүнтэй харьцуулахад гүйцэд хөгжөөгүй байдгаас амархан мултрах хандлагатай байдаг.