Коронавирусний халдвар авсан үед үхэлд хүргэх аюулыг нэмэгдүүлж буй өвчнүүд

МОСКВА. /РИА Новости/. Италийн Ломбард мужийн халдварт өвчний нийгэмлэг коронавирусээр халдварласны улмаас үхэлд хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг өвчнүүдийг нэрлэжээ.  Тайланд дурдсанаар, зүрх судасны өвчнөөр шаналж буй хүмүүсийн хувьд коронавирусээр халдварласан үед биеийн байдал нь хүндрэх эрсдэл 10.5 хувиар нэмэгдэж байгаа бол чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд 7.3 хувиар нэмэгдэж байжээ.
 
 
Үүнээс гадна амьсгалын замын архаг өвчтэй хүмүүсийнх 6.3 хувь, цусны даралт ихтэй хүмүүсийнх 6, хорт хавдартай хүмүүсийнх тус бүр 5.6 хувиар нэмэгдэж байгаа нь ажиглагджээ.
 
 
 
Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 195 улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 379 мянга гаруйд хүрээд байгаа бөгөөд эдгээр тохиолдлын дийлэнх нь Европоос илрээд байна. 
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан