Коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 170 хүрчээ

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 7711 тохиолдол мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд пүрэв гарагт мэдээлжээ. Мөн уг өвчний улмаас нас барсан хүний тоо 170 хүрсэн байна.Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, лхагва гарагийн оройны байдлаар 1370 хүний биеийн байдал хүнд байгаа бол халдвар авсан байх магадлалтай 12167 тохиолдол бүртгэгджээ. Өчигдрийн байдлаар нийт 124 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
 
 
Лхагва гарагт коронавирусээр халдварласан 1737 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс Төвөдийн өөртөө засах оронд анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн тухайн өдөрт 4148 шинэ тохиолдол бүртгэгдэж, 38 хүн нас барснаас 37 нь Хубэй мужид 1 нь Сычуань мужид бүртгэгдсэн байна.
 
 
Коронавирусний халдвар авсан өвчтөнүүдтэй ойр байсан 88693 хүн тогтоогдсоноос 2364 хүнийг гэр лүү нь буцаасан бол 81947 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан