ЭМЯ:Гашуун сухайтаас 120 километрийн цаана коронавирусын хоёр тохиолдол оношлогдож, лабораториор баталгаажсан

ЭМЯ-наас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Өмнөговь аймгийн Гашуун сухайттай  хиллэдэг “Халиут” гэдэг газар буюу Гашуун сухайтаас 120 километрийн цаана шинэ коронавирусын хоёр тохиолдол оношлогдож, лабораториор баталгаажсан. Тус газарт бид эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа. Мөн Сингапур, Герман зэрэг орнуудад шинж тэмдэг буюу балархай хэлбэрээс хүнд халдсан тохиолдлууд илэрлээ. Мөн БНХАУ-ын Эрээн хотод онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг шаардаж байна” гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн н.Баясгалан “Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдварын болзошгүй  эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний тухай албан даалгаврыг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.
ААН байгууллагын гадна хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн тээврийн хэрэгсэл, сүм хийд, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийг сайжруулах, үйлчилгээний ажилтнуудын хувийн ариун цэврийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа.
Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт 1566 аж ахуйн нэгж байгууллагууд, зорчигч тээврийн нэгтгэлийн 80 гаруй байгууллагад хяналт, шалгалт хийсэн” гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан