Хэтрүүлэн бодох өвчин буюу албадмал үйлдэл болох донтолтын эмгэг гэж юу вэ ?

Obsessive-compulsive disorder /OCD/ буюу хэтрүүлэн бодох өвчин, албадмал үйлдэлийн эмгэг гэж юу вэ ?
OCD нь хэтрүүлэн бодох болон Ямар нэг үйлдэлийг хэтрүүлэн хийхийг тархи шаарддаг эмгэг юм. Сүүлийн үед нийгэмд олширч байгаа болов ч OCD-н талаар мэдээлэл хомс учир эмгэг гэж таниж эхлээгүй улс орнууд ч байсаар байна.
Энэ төрлийн эмгэгтэй хүмүүсийг энгийн нүдээр хархад хэт цэвэрч хүн эсвэл эмх цэгцэнд дуртай хүн, ямар нэгэн зүйлд хэт их донтсон гэж харах боломжтой.
Хэтрүүлэн бодох байдал үүсэж түүнээсээ хамаар ч стресс дарамт авдаг энэхүү дарамтаа байхгүй болгохын тулд хачин сонин үйлдлүүдийг хийх болдог байна.
Obsessive буюу хэтрүүлэн бодох байдал нь дараахтай адил юм.
Садар самуунийг хэт их ургуулан бодох
Бусдад болон өөртөө хор уршиг учруулж байна гэж бодох
Бохир байдлаас болж үхэх ч аюултай гэж итгэж бодох
Нэг шашинд хэт их донтох
Аливаа зүйлийг эмх цэгцтэй байлгах гэж бодох донтох. (Ширээ яг нэг шугаманд байх ёстой гэж бодох донтох)
Өөрийн мэдэлгүйгээр байж болох байдлаас маш их хэтрүүлэн бодох байнга давтагдан бодогддог.
Compulsive disorder- Албад мал үйлдэлийн эмгэг
Дээрх бодол болон донтолтоосоо болж стресс сэтгэл зүйн дарамт авсан өвчтөн дарамтаа байхгүй болгохын тулд дараах үйлдлүүдийг хийдэг байна.
Хэт их гараа угаах, усанд орох үедээ биеэ хэт их үрэх гэх мэт үйлдлүүдийг хийдэг энэ нь гадны бактерийг устгахгүй болно гэсэн бодлоос үүдэлтэй юм.
Бүх зүйлийг өөрийн нүдээр шалгаж байж сэтгэл нь тайвшрах
Аливаа зүйлийг дахин дахин шалгах үйлдэл
Эд зүйлсийг байнга цэгцлэх эмхлэх
Ямар нэг эд хогшлыг давтан арчих
Дээрх бодол донтолт орж ирэх үед үгүй болгохын тулд тоо тоолох гэх мэт үйлдлүүдийг хийдэг байна.
Эх сурвалж: Mind Hacker
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан