Сүүлийн өдрүүдэд нийгмийн цахим сүлжээгээр зарим иргэд дэлхий улс оронд дэгдээд байгаа шинэ коронавирустэй холбоотой үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг тодорхойгүй хаягнаас эрчимтэй тарааж олон нийтийг хий айдаст хүйдэст автуулан түгшүүлж байна.
Иймээс иргэд та бүхэн эх сурвалж нь тодорхойгүй аливаа мэдээллийг шууд түгээхгүй байх зөвхөн албаны эх сурвалжийн мэдээллийг авах, түгээхэд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйтэй, хариуцлагатай хандахыг уриалж байна.
Аливаа худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслэл, нийгмийн сүлжээгээр тараасан тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье.
Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас дахин анхааруулж байна.