Эрүүл мэндийн яамнаас / ЭМЯ/ яг одоо /2020.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Коронавирусийн халдварын талаар ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийг айдаст автуулж байгаа тул ДЭМБ-аас ирүүлсэн үнэн бодит мэдээллийг авахыг зөвлөж байна. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 10:00 цагийн байдлаар коронавирусийн халдвараар 2796 хүн өвчилж, нас барсан хүний тоо 80 болжээ. Нас баралт бүгд хятадад бүртгэгдсэн. Монгол Улсад коронавирусийн тохиолдол илрээгүй. Хятадаас гадна 35 оронд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн. 61 хүн сэхээний тасагт эмчлүүлж байна. Бүрэн эдгэрсэн 49 хүн байна” гэв.
Мөн тэрбээр “Томуу, томуу төст өвчтэй тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асрах эцэг, эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд өгсөн" гэлээ.