Жилийн дараа бид хорт хавдрыг ялна

Жилийн дараа гэхэд бид хорт хавдрыг ялна!  гэж Израилийн эрдэмтэд мэдэгджээ. Тус улсын эм зүйн “Accelerated Evolution Biotechnologies” компани нь дараа жилээс "хорт хавдрыг бүрэн эмчлэх эм" нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Компанийн албан ёсны төлөөлөгч Дэн Аридорын хэлснээр бол уг эм анагаах ухааны салбарт хувьсгалт нээлт болсон аж. “"Манай шинэ эм хэрэглэж эхэлсэн эхний өдрөөсөө л үр дүнгээ үзүүлэх бөгөөд нөлөө нь хэдэн долоо хоног үргэлжлэх болно. Энэ эм нь зах зээл дээрх бусад төрлийн бэлдмэлүүдээс хамаагүй бага өртөг бүхий мөн гаж нөлөө үзүүлэхгүй" юм байна. Шинэ бэлдмэлийг MuTaTo гэж нэрлэх бөгөөд энэ нь "олон талт зориулалттай бодис " гэсэн үг аж. Амьтад дээр хийсэн туршилтаар эрдэмтэд хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоож чадсан төдийгүй эрүүл эсүүдийг гаж нөлөөнөөс сэргийлж чаджээ. Одоогоор эмчилгээний үеийн туршилтууд явагдаж байгаа аж.

http://unuudur.mn/%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0-%D0%B1%D0%B8%D0%B4-%D1%85%D0%BE%D1%80%D1%82-%D1%85%D0%B0%D0%B2%D0%B4%D1%80%D1%8B%D0%B3-%D1%8F%D0%BB%D0%BD%D0%B0/скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан