ХДХВ-ын халдвартай 286 хүн байна

Улаанбаатар хотод 2019 оны 12 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 286 болсон байна.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 онд 45.2 мянга болж, өмнөх оныхоос 3158-аар нэмэгджээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгч 2522-оор, тэмбүүгээр өвчлөгч 932-оор, трихомониазаар өвчлөгч 492-оор, мөөгөнцрөөр өвчлөгч 169-өөр, гонококкт халдвараар өвчлөгч 311-ээр, сүрьеэгээр өвчлөгч 126-гаар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 729-өөр, цусан суулгаар өвчлөгч 827-гоор буурчээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан