Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 9 сард 32.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1168-аар нэмэгджээ.
Үүнд салхин цэцгээр өвчлөгч 2428-аар, тэмбүүгээр өвчлөгч 227-гоор, мөөгөнцрөөр өвчлөгч 80-аар, сүрьеэгээр өвчлөгч 114-өөр, гонококкт халдвараар өвчлөгч 52-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 1274-өөр, цусан суулгаар өвчлөгч 565-аар, трихомониазаар өвчлөгч 127-гоор буурчээ. Улаанбаатар хотод 2019 оны 9 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 байна.