Улаанбаатар хотод 2019 оны 12 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 286 болсон байна.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 онд 45.2 мянга болж, өмнөх оныхоос 3158-аар нэмэгджээ. Үүнд, салхин цэцгээр өвчлөгч 2522, тэмбүүгээр өвчлөгч 932, трихомониазаар өвчлөгч 492, мөөгөнцрөөр өвчлөгч 169, гонококкт халдвараар өвчлөгч 311, сүрьеэгээр өвчлөгч 126-гаар тус тус олширсон нь голлон нөлөөлсөн байна.
Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 729-өөр, цусан суулгаар өвчлөгч 827-гоор буурчээ.