Ихэнх эрэгтэй эмэгтэй хүмүүс ажил амьдралын төлөө өөрийгөө гаргуунд гаргасан байдаг.
Өөрийгөө хайрладаггүй, өөртөө цаг гаргаж чадахгүй, ажил амьдралдаа хамаг цагаа зарцуулдаг бол та аз жаргалыг бараг л мэдрэхгүй. Өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсэд цаг зав, мөнгө, сэтгэлээ зориулж зарцуулаарай. Завгүй амьдралаасаа түр ч болов завсарлага аваад өөрийн хувийн хөгжил, сэтгэл санааны өөдрөг байдлаа нэмэгдүүлэх, хайртай хүмүүстэйгээ хамт байж, өөрийн дуртай зүйлсээ хийгээрэй.
Өөрийгөө хайрлахын бас нэг тал нь эрүүл мэнддээ анхаарах юм. Тогтмол үзүүлж байгаарай. Эрүүл хүн аз жаргалтай л гэсэн үг.
Амьдралын чимэг болдог өөрийгөө хайрлах зүйлээс та татгалзаж, хэзээ нэг өдөр гэж хойшлуулах тусам өөрийнхөө аз жаргал, сэтгэл ханамжаас хумслаад аз жаргал өөрөө тань дээр ирэхгүй.
-Ажлын төлөө махрах биш өөртөө, гэр бүлдээ зав гаргаарай. Ийм байж чадах аваас аз маргааш биш яг одоо таны дэргэд, таны гарт байдаг юм шүү.