Бүсгүй хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Өөрийгөө аз жаргалтай нэгэн болгох түмэн арга бий.
Бид та бүхэндээ өөрийгөө хамгаас аз жаргалтай болгох жорыг хүргэж байна, хүлээн авна уу.
1. Өнгөрснийг март
Болоод өнгөрсөн таагүй дурсамжаа үргэлж бодож, мартаж чадахгүй байх нь том асуудал. Алдаа гаргасан бол мартаад дахиж алдахгүй байх тал дээр л анхаарах хэрэгтэй. Өнгөрснөө мартаад одоо үедээ санаа тавь.
2. Хариуцлага хүлээх
Нөхцөл байдал ямар ч байсан эцсийн сонголтыг та л өөрөө хийдэг. Ямар нэгэн буруу сонголт хийсэн бол үүндээ өөр хүнийг буруутгах хэрэггүй. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй.
3. Бусадтай сайхан харилц
Орчин тойрныхоо хүмүүстэй эелдэг зөөлөн харилц. Бусадтай харилцахдаа сайхан инээмсэглэл тодруулахаа мартав аа. Та инээмсэглэхээрээ хамгаас үзэсгэлэнтэй харагддаг.
4. Сонирхолтой зүйлс хий
Нэгэн хэвийн байдлаар удаан байх нь уйтгартай байдаг. Үргэлж шинийг санаачилж, төрөл бүрийн сонирхолтой зүйлс сэдэж байгаарай. Энэ нь таныг хөгжилтэй, идэвхтэй болгох болно.
5. Өөрийгөө өөрчлөөд үз
Өөрийгөө өөрчлөх, цаашид юу хийх тухайгаа тодорхойлж, төлөвлөгөө гаргаарай. Тэгээд түүнийгээ дагаж мөрдөөд цоо шинэ өөрийгөө бий болго.
6. Шинэ зорилго тавь
Аз жаргалтай болъё гэвэл танд амьдралын зорилго хэрэгтэй. Таны зорилго бол таны амьдралын замыг заагч болох болно.
7. Өөртөө байгаа зүйлсийг үнэл
Эргэн тойрноо ажигла. Өөрийгөө хичнээн баян болохоо бодоод үзээрэй. Танд сэтгэл ханамж, баяр баясал өгдөг сайхан зүйлсээ жагсаагаад бич. Ямар урт жагсаалт гарах бол?
8. Эерэгээр сэтгэ
Бүхий л зүйлсийн сайхан талыг олж хар. Байгаа бүхнээ үнэлж, ирээдүйгээ сайхнаар төсөөл.
9. Бүтээ
Хэсэг хугацаанд хийж болох бүтээл бодож ол. Жишээлбэл, хатгамал байж болно. Сэтгэлээ шингээж бүтээл урласнаар танд бодож эргэцүүлэх, анхаарлаа төвлөрүүлэх боломж олдож буй хэрэг юм шүү.
10. Сэтгэл хангалуун бай
Илүү аз жаргалтай болохын тулд танд заавал өндөр албан тушаал, их мөнгө хэрэггүй. Өөртөө байгаа зүйлээ олж хар. Өөртөө сэтгэл хангалуун бай.
11. Авьяасаа ашигла.
Нэгдүгээрт, та өөрийн авьяас билгийг нээж, хоёрдугаарт, үүнийгээ харуулах ёстой. Таны авьяас билгийг хөгжүүлэхэд туслах тийм цалинтай ажлыг олох нь аз жаргалд хүрэх хамгийн баараггүй зам мөн.
12. Жижиг зүйлийг ч анхаар
Жижиг зүйл бол таны аз жаргалын байнгын дайсан мөн. Том зүйл үргэлж жижиг зүйлээс үүддэг шүү дээ.
13. Аз жаргалыг бусдад бэлэглэ
Ингэх нь аз жаргалтай болох хамгийн үр нөлөөтэй арга юм. Өөрийн аз жаргалд хүрэх замдаа өөр бусдад ч бас сайн сайхан зүйл хийхийг бод. Тэгвэл энэ нь аз жаргал мөн гэдгийг та ойлгох болно. Аз жаргал нь амин хувиа бодсон бодлоор дамжин хэзээ ч ирэхгүй, харин өөрийгөө бусдад зориулсан үйлдлээр л дамжин ирдэг юм.
14. Энэрэн өрөвд
Энэ бол өөрийгөө бусдад зориулах хамгийн дээд хэлбэр. Өөрийнхєє эргэн тойронд байгаа хүмүүсийн тухай илүүтэй бодож, тэдэнд сайн сайхныг хүс.