АЗ ЖАРГАЛЫГ МЭДРЭХ АМАРХАН АРГА

Олонхийн нэг биш цөөнхийн нэг бай !!! Хүмүүсийн үгийг биш өөрийнхөө дотор хүнийг л сонс.Чиний жинхэнэ аз жаргал чиний гадна биш чиний дотор чинь байгаа!Хүн болгонд хувь тавилангаар олгогдсон өөр өөрийн ХҮСЭЛ гэж байдаг юм.Харамсалтай нь ихэнх хүн тэр хүслээ хэзээ нэгэн цагт аваачаад тавьчихдаг.Тэгээд гарч чадахаа байчихсан амьдралын тойрогтоо сайн хvний дүрд тоглож хүслээ хойшлуулсаар байгаад нэг л мэдэхэд эмээ өвөө болчихдог гэдэг.Амьдрал нь бөөн харуусал!!! Яг үнэндээ ямар ч гэгээнтэн, орд, зурхайн зурлагаас илүү чиний тавилангийн ЖИНХЭНЭ өгөгдлийг хэлдэг мэдрэмж чиний дотор чинь бий.Хэн үүнийгээ мэдэрч чадна тэр өөрийнхөө ЖИНХЭНЭ аз жаргалыг олно.Хүслээ дагасан хүнд бэрхшээл, зовлон, сэтгэл хоосрол, доромжлол г.м хатуу бүхэн ирдэг юм.Энэ бvхэн бол ЗААВАЛ туулж байж аз жаргал, хүсэлдээ хүрэх хаалга юм.Хүсэлдээ хүрэхийн тулд заримдаа муу хvний дүрд оролдоо, яадгийн!Аз жаргал мэдрэмээр байвал олонхийн нэг биш цөөнхийн нэг байгаад үз л дээ.Хоосон театрт өглөө эрт 2- уулхнаа өөрсөндөө тааламжтай байдлаар шинэ киног үзэх боломж хүн болгонд байдгийн.Мягмар гаригт мухар сүсэгтээ итгэсэн хүмүүс ажил бүтэхгvй гээд ажлаа хойшлуулсан байдаг тул энэ өдөр ажил хөөцөлдвөл амархан бүтдэг юм.Үсээ засуулахад хамгийн муу өдөр үсчинд очиж үсээ хусуулбал оочергvй амар байдгийн.Хүмүүсийг амралтын өдөр амарч байхад нь Цэцэрлэгт хүрээлэнд гүйвэл хүнгүй шахуу нам гvм гое байдгийн.Нэг дэх өдөр ууланд Баруун Ширээтийн ам руу алхвал хүнгvй амар амгалан байгалийн сайхан чамайг инээн угтдаг юм.Хүслээ дагаж аз жаргалыг мэдэрч амьдрах маш энгийн байдгийн.Be minority.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан