Гэр бүлээрээ эрүүл байя гэвэл хүүхэдтэйгээ хамт МӨЛХӨЖ тогло!

Хятад бясалгалын багш маань "та нар эрүүл байя гэвэл хүүхэдтэйгээ хамт МӨЛХӨЖ тогло!" гэдэг байж билээ. Учир нь мөлхөх байрлал сээр нуруу, 5 цул, 6 сав эрхтэн амрах, массаж болдог хамгийн ашигтай байрлал гэдэг.
  • Таны хүүхэд хөлд орохгүй байвал мөлхүүлээрэй!
  • Таны хүүхэд хэт их хөдөлгөөнтэй байвал бас мөлхүүлээрэй !
  • Таны хүүхдийн анхаарал нь сайн төвлөрөхгүй байвал мөлхүүлээрэй!
  • Хэрвээ эрт хөлд ороод юм түшиж явах гээд байгаа бол түшиж явдаг зүйлийг нь холдуулаад мөлхүүлээрэй !
  • Хэлд орохгүй удаад байвал мөлхүүлээрэй !
  • Сайх унтахгүй бас юм идэхгүй байвал мөлхүүлээрэй !
  • Таны хүүхэд гүйж чадахгүй байгаа бол мөлхүүлээрэй!
  • Таны хүүхэд харааны бэрхшээлтэй нүдийг нь хөгжүүлэх хэрэгтэй байгаа бол мөлхүүлээрэй !
  • Ой тогтоолтыг нь багаас нь сайжруулахыг хүсэж байгаа бол мөлхүүлээрэй !
  • Мөлхүүл мөлхүүл бас дахин мөлхүүлээрэй
 
Яагаад гэж үү? Мөлхөхөд хүүхдийн тархи хөгждөг юм байна.
Хэт таргалалт, маш их хугацаагаар дээш харуулан хэвтүүлэх болон бусад хүчин зүйлээс болоод мөлхөх гэсэн үе шатыг алгасаад хөлд орсон хүүхдүүд цаашдаа их олон өвчний эх үүсвэрийг тавьдаг юм байна.
Жишээ нь хэлд орох нь хоцрогдохоос эхлээд сүүлийн үед аутизмын хам шинж тэмдэг илрэх, маш их хөдөлгөөнтэй, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй, ой тогтоолт муутай, сул дорой болдог.
Дээрх өвчнүүд нь тархи нь гүйцэд хөгжөөгүйгээс үүдэлтэй шинж тэмдгүүд юм. Тиймээс эдгээр өвчнийг тархийг нь хөгжүүлснээр арилгах бүрэн боломжтой!
Мэдээж тархийг хөгжүүлэхийн тулд зөв хоололт, дасгал хөдөлгөөн, унших, танин мэдэхүйн мэдлэг, тоо бодох зэрэг тал бүрийн ажиллагаагаар хөгжүүлнэ.
Эх сурвалж: Facebook - "ЭЭЖҮҮДИЙН ГРУПП"
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан