Сэтгэл зүй: Бага насны хүүхдийн хөгжлийн чухал үе шатуудыг анхаар

Хүүхдийн хөгжил удаашрах: Энд бусад ихэнх хүүхдүүдийн нэгэн адил өсч чадахгүй байгаа хүүхдүүдийн талаар өгүүлнэ. Хүүхдүүд битгий хэл томчуудын бие махбод болон сэтгэцийн чадвахид том хэлбэлзэл, ялгаа байдаг.
Зарим хүүхдүүд үеийнхнээсээ хожуу хэлд, хөлд ордог бол сургуульд орсон хойноо зарим хүүхэд спортод бусдаасаа илүү, зарим нь сурлагадаа сайн гэх мэт зүйлээр ялгаатай өсч байдаг. Хэрвээ хүүхэд хөгжлийн чухал үе шатуудыг дамжихдаа хөгжлийн хувьд арай удаан байвал Та хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, оюуны хөгжлийн хувьд ямар байна вэ гэдэгт анхаарвал зохино.
Хүүхдийн хөгжлийн онцлог үеүүд: Хүүхэд төрсөн цагаасаа насанд хүртлээ хэд хэдэн онцлог үеийг өнгөрүүлнэ. Эдгээр чухал үе шатыг хүүхдийн хөгжил удааширч байна уу, үгүй юу гэдгийг шалгахад ашиглаж болох юм.
Хөгжлийн үе шат
Эрүүл хүүхэд
Оюун санааны хувьд сэтгэл зовоох хэмжээнд байна уу гэдэгт эргэлзэх хугацаа
Дуу чимээ: Хүүхэд нэрээ дуудахад хариу үйлдэл үзүүлнэ
1-3 сар
4 сар
Янз бүрийн зүйлд инээмсэглэж байгаа эсэх
1-4 сар
6 сар
Толгойгоо даах чадвар
2-6 сар
6 сар
Бие даан суух
5-10 сар
12 сар
Бие даан зогсох
9-14 сар
18 сар
Бие даан явж сурах
10-20 сар
20 сар
2-3 үгтэй өгүүлбэр хэлэх
16-30 сар
3 нас
Нэрээ хэлэх
2-3 нас
4 нас
Өөрөө бие засах
3-4 нас
4 нас
Аюулаас зугатах
3-4 нас
нас
Хэрвээ хүүхдэд:
-Хөгжлийн онцлог үе шатууд удаашрах
-Сурлагадаа болон бусад хүүхэдтэй тоглохдоо бэрхшээлтэй байх
-Заавар, зааварчилгааг дагаж мөрдөх чадваргүй байх зэрэг дараах байдлууд илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.
Эх сурвалж: СЭМТ гарын авлага
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан