Цахилгаан тамхи татдаг 18 настай хүүгийн уушги 70 настай өвгөнийх шиг болжээ

Адам Хэргэнгредер цахилгаан тамхи сорох зуршилтай. Иллинойс мужид амьдардаг 18 настай тамирчин хүү өнгөрсөн сард эмнэлэгт хэвтжээ. Тэр ердөө жил хагасын хугацаанд цахилгаан тамхи татсан ба түүний уушги 70 настай хүнийх шиг болтлоо хөгширч муудсаныг эмч мэргэжилтнүүд хэлсэн байна.
Хүүгийн хэлснээр “нэг их ач холбогдолгүй гэж бодож байсан жижигхэн зүйл түүний уушгийг ийм болгосон гэж итгэхэд бэрх, аймшигтай байна” гэжээ. АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газраас ахлах ангийн сурагчдын ¼ -с илүү нь цахилгаан тамхи татдаг гэсэн судалгааг танилцуулсан байна.
 
 
Адам бөх барилддаг байсан ч THC никотинтой цахилгаан тамхины уршгаар дахин 100 хувь эрүүл тамирчин болж чадна гэх найдвар бараг тасарчээ. АНУ даяар цахилгаан тамхинаас үүдэж 450 гаруй хүн амиа алдсан гэж үзэж байна.
 
Эх сурвалж: www.cnn.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан