Олон хүнд тохиолддог өөрсдийн дураар онош тавиад өнгөрдөг өвчний нэг бол хамраас цус гарах. Хамраас цус гарах үндсэн хоёр хэлбэр бий.
- Хамрын урд хэсгээс цус гарах. Хүн бүрт тохиолддог бөгөөд урд хэсэгт байрлах салст гэмтсэнээс үүдэлтэй. Гэрийн нөхцөлд тогтоох боломжтой бөгөөд ямар нэг аюулгүй.
- Хамрын арын хэсгээс цус гарах. Ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог. Арын хэсэгт байрлах артерын судас гэмтсэнээс үүдэлтэй бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
ХАМРААС ЦУС ГАРАХ ТҮГЭЭМЭЛ ШАЛТГААН
- Хүйтэн салхи, хуурай эсвэл хэт чийглэг халуун орчинд байх
- Ханиад томуу тусах
- Цус бүлэгнэхгүй байх
- Дотор эрхтний цус алдалт
- Суурь өвчин
- Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдах
- Даралт ихсэх
- Хамарт хийсэн хагалгаанаас
- Гэмтэл
- Халдварт өвчин
ЯМАР ТОХИОЛДОЛД ЭМЧИЙН ТУСЛАМЖ АВАХ ВЭ
- Өдөрт хэд хэдэн удаа хамраас цус алдах
- Хамраас гадна шээс болон ялгадсаас цус гарч байвал
- Биеийн аль нэг хэсэг амархан хөхөрч байвал
- Аспирин болон цус шингэрүүлэх төрлийн эм уудаг бол
- Цус бүлэгнэлтэд нөлөөлөх ямар нэгэн суурь өвчтэй бол (элэг, бөөрний эмгэг, цусны эмгэг)
- Ойрын хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн бол
- Хамраа бөглөөд 10 минут гаруй болсон мөртлөө цус гараад байвал
ХАМРААС ЦУС ГАРАХАД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ
- Толгойгоо хойш гэдийлгэж, амаараа амьсгалах хэрэгтэй. Энэ нь цусаа залгихаас сэргийлж байгаа хэрэг бөгөөд хамраараа амьсгалбал нь дахин цус гарах эрсдэлтэй.
- Хүйтэн жин тавих. Энэ нь цусыг тогтооход хамгийн үр дүнтэй арга юм.