Давс ихтэй хоол хүнснээс татгалзья

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Хүн амын давсны хэрэглээ” судалгаагаар насанд хүрсэн хүн хоногт 11.1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.2 дахин их, 10 хүн тутмын 9 буюу 89.2 хувь нь 5 гр-аас их давс хэрэглэж байна. Давс ихтэй хоол хүнсний талаар ойлголт, мэдлэггүй байх нь эмэгтэйчүүдийн дунд 14.3 хувь байхад эрэгтэйчүүдийн 1.8 дахин их байна. Түүнчлэн үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь давс ихтэй байна.
Монгол Улсын Засгийн Газраас 2015 оны наймдугаар сарын 31-ны өдөр 353 дугаар тогтоолоор баталсан “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегийн зорилго нь Монгол хүний давсны хэрэглээг 2025 он гэхэд 30 хувь бууруулахад оршиж байгаа бөгөөд стратегийн хэрэгжилтийн гол шалгуур үзүүлэлтийг 2025 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40 хувь, нийтийн хоолны давсны агууламжийг 40 хувь тус тус буурсан байхаар заасан. 
Давс ихтэй хоол хүнснээс татгалзья
2012 онд хуралдсан ДЭМБ-ын 65 дугаар чуулганаас 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглээг 5 граммд хүргэх стратегийн зорилт дэвшүүлж, гишүүн орнуудын засгийн газарт үндэсний стратеги, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг зөвлөмж  болгосон юм. ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралт жил бүр нэмэгдэж, 2030 он гэхэд 55 саяд хүрнэ хэмээн ДЭМБ урьдчилан тооцоолсон ба үүнээс сэргийлэхэд давсны хэрэглээг багасгах нь ХБӨ, ялангуяа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болохыг нотолжээ.
Давсны хэрэглээг багасгах эхний бөгөөд хамгийн үр дүнтэй алхам бол сар, долоо хоногийн хэрэгцээний хүнсээ цуглуулах, шинээр хүнс худалдан авах бүрдээ тухайн бүтээгдэхүүний шошгыг сайтар уншиж, аль болох давс багатайг нь сонгохоос эхлэнэ. Дараах боломжит саналуудыг дагаж, мөрдөх хэрэгтэй. 
Цайнд давс хийхгүй байх. Давсны амтыг аажим аажим сулруулах хэрэгтэй. Давсгүй амтанд дасах тийм хүнд асуудал биш юм. 
Нийтийн хоолны газраар үйлчлүүлэхдээ мөн гэртээ давстай цайны оронд жимстэй цай, лемонтой цай зэрэг бидний хэлж заншсан байхуу, эсвэл буцалсан ус, цэвэр ус хэрэглэх
Хоолны давсаа багасгах
Давс ихтэй хоол хүнснээс татгалзья
Хоолоо гэртээ бэлтгэж, давсаа тохируулан хэрэглэх
Хоолыг давсаар биш цагаан гаа, лимон, хөмүүл, гоньд, таана, жууцай, халиар, яншуй, саримс, мөн давс ороогүй бусад амтлагчаар амтлах
Төрөл бүрийн шинэногоо,  жимс, самар, цагаан идээг түлхүү хэрэглэх
Долоо хоногийн 1 өдрийг давсгүй хоолны өдөр болгох, ялангуяа зохион байгууллалттайгаар хооллодог албан байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, мөн цэргийн анги үүнийг хэрэгжүүлэх   
Давс бууруулах хэрэгцээ шаардлагыг найз нөхөд, хамаатан садандаа тайлбарлах, зөвлөх, тэдний саналыг дэмжих
Хүүхдийг багаас нь давсны амтанд дасгахгүй байх,
Бие биеэндээ урам хайрлах
Хүнс, хоол худалдан авахдаа хир их давстай болох, давс багатай өөр бүтээгдэхүүн, хоол байгаа эсэхийг санаа зоволгүй асууж лавлаж байх хэрэгтэй. Энэ нь хүнс, хоол үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ давсны агууламжид анхаарал хандуулах, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, улмаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, давснаас хамааралтай өвчин эмгэгээс өөрийгээ болон гэр бүл, найз нөхдөө хамгаалахад таны оруулж буй хувь нэмэр, дэмжлэг тусалцаа юм. 
Түүнчлэн: 
Давс ихтэй хоол
Давстай цай
Хиам, зайдас, жигнэсэн мах, вакуумдсан мах, шөл, элэгний нухаш, утсан мах, гахай, нөөшилсөн мах зэрэг үйлдвэрийн аргаар боловсруулсан махан  бүтээгдэхүүн
Давс ихтэй хоол хүнснээс татгалзья
Пицца,  хотдог,  гамбургер,  чисбургер  зэрэг түргэн хоол
Утсан болон шарсан загас, тахай, гахай, адууны утсан мах, каз, шорлог, хорхог, шарсан  хавирга
Цуу, жан, кетчуп, сүүмс, бэлэн шөл, Vigor гэх мэт төрөл бүрийн хоол амтлагч
Давсалсан самар, чипс
Давсалсан, нөөшилсөн ногоо /уут, шил, лаазтай/
Гадуур хооллох (давсаа хянаж, тохируулах боломжгүй тул) зэргээс татгалзах хэрэгтэй. 
Давс ихтэй хоол хүнснээс татгалзья
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан