Давсны илүүдэл хэрэглээ халдварт бус өвчин үүсгэж байна

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээг орон даяар зохион байгуулах ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа нар оролцов.
“Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги (2015-2025), Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн зорилтын дор монгол хүний давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл нэмэгдүүлэхэд чиглэж ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, МХХ, НЗАА хамтран хэрэгжүүлж байна.
Давсны илүүдэл хэрэглээ нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, хавдар зэрэг халдварт бус өвчин үүсэх нэг шалтгаан болдог. Давсны хэрэглээг бууруулахад ДЭМБ-аас анхаарал хандуулж, “Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2030 он гэхэд хүн амын давсны хэрэглээг бууруулсан байх зорилт дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Монгол улсын засгийн газар 2015 онд “Давсны хэрэглээг бууруулах” зорилт тавин ажиллаж байна.
 

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Давсны хэрэглээг бууруулах төсөл 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжинэ

-Энэхүү арга хэмжээ нь салбар дундын хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжиж буй бидний ажлуудын нэг. Цаашид давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжин хамгаалахад хоол хүнс үйлдвэрлэгчдийн идэвх санал санаачилга туйлын чухал тул та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна. Бид бүхэнтэй олон байгууллага хамт олон хамтарч ажиллаж, давсны хэрэглээг бууруулах төсөл маань 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжих юм. Мөн баруун аймагт оршин суудаг иргэд давсны агууламжийг хэтрүүлэн хэрэглэдэг. Тэр бүрт бид бүхэн анхаарал хандуулж ажиллах болно
 

ХХААХҮ-ийн хэлтсийн дарга О.Онон: Зарим байгууллага хэрэглээгээ 18-60 хувиар бууруулж байна

-Давсны илүүдэл хэрэглээ бол хүн амын дунд халдварт бус өвчин үүсгэх гол хүчин зүйл болоод байна. Тиймээс аж ахуй нэгжүүд маань нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Нийслэлийн 116 дугаар цэцэрлэг, Мах маркет, дөрөвдүгээр цахилгаан станцын дэргэдэх эрчим зоогийн газар, Сүхбаатар дүүргийн эмнэлэг гэх мэт байгууллагууд давсны агууламжийг 18-60 хүртэлх хувиар бууруулж ажилласан гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан