Бидний хэрэглэж буй хүнс хэр хөнөөлтэй вэ?

Бидний амьдарч буй нийгэм идэж буй хоол хүнс хэр ашиг тустай вэ гэхээс илүүтэйгээр хэн нь төлөх вэ гэсэн асуудалд илүүтэйгээр анхаарлаа хандуулж буй мэт. Үүнд хоёр зүйл л тодорхой байна. Эмчилгээний зардал өндөр, нөгөө нь хүмүүс өвдсөөр байна.
Бид шинэ техник технологио хөгжүүлж, олон төрлийн эм гаргаж авсан ч эрүүл мэнддээ анхаарч өвдөхгүй байхаас нааш эмчилгээний зардал хэзээ ч буухгүйд л гол учир нь байна. Буулгах хэд хэдэн арга байгаа хэдий ч энэ нь хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарах чадамжыг улам дордуулна гэж судлаачид үзсэн.
Image result for cardiovascular disease food
Хүмүүсийн эрүүл бус хоолны өвчлөлт бидний төсөөлснөөс ч их байна. Жишээ нь гэхэд Америк улсад 100 сая гаруй насанд хүрэгчид чихрийн жишин өвчлөлтай байна. Зүрх судасны өвчнөөр гэхэд 122 сая гаруй хүн өвчилж, жилд дундажаар 84000 хүн нас барж байна. Энэ нь өдөрт 2300 орчим хүн үхэж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл эрүүл хүнээсээ илүү өвчлөлтэй хүн нь давамгайлж байна.
Америкийн ЭМЯ-аас жилд Зүрх судасны өвчинд 351 тэрбум доллар, чихрийн шижинд 327 тэрбум доллар зарцуулдаг ажээ. Түүнчлэн, Таргалалтын эсрэг зардал жилд 1.72 их наяд доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.3 хувь гэж тооцдог байна.
Аз болоход, хоол зохицуулалт энэ бүгдийг зохицуулж өгч байгаа юм. Хоолоо зохицуулж идэх нь энэ бүх эрсдлээс сэргийлж, иргэд эрүүл болох ба ЭМЯ-нд ч мөн харилцан ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэх юм. Ингэснээр жилд нэг хүнээс 9000 доллар хэмнэх боломжтой хэмээн тооцоолжээ.
Үүнээс улбаалан дэлхий нийт эрүүл хооллолтыг голлох болсон бөгөөд жимс, самар, хүнсний ногоо, шош, ургамлын тос, бүхэл үр тариа, тараг, загас гэх мэт эрүүл хүнснүүдийг олон улс хямдралтай худалдаалж эхэлжээ.
 Image result for junk food
Image result for healthy food
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан