Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан

Зарим хүмүүс төрөл бүрийн хүнсний нэмэлт тэжээл хэрэглэж биеэ цэвэрлэн, эрүүл зөв хооллолтыг эрхэмлэх болсон.
       Мөн гадаад төрхөө үзэсгэлэнтэй байлгахын тулд гоо сайханд орж, өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь ч бий. Гэтэл үнэн хэрэгтээ эрүүл мэндэд тустай маш олон төрлийн уламжлалт аргууд байдаг юм шүү дээ. Ингээд та бүхэнд өдөр бүр нимбэгтэй ус уухын давуу талуудыг танилцуулж байна.
1. Эрч хүчний эх үүсвэр
Бэрсүүт жимс нь С амин дэмээр баялаг учир бие махбодыг эрч хүчээр цэнэглэж, антиоксидантаар хангадаг. Түүнчлэн өглөө сэрмэгцээ нэг аяга нимбэгтэй ус уувал та бүтэн өдрийн турш эрч хүчтэй, сэргэг байх болно.
Судлаачдын үзэж байгаагаар өглөө нимбэгтэй ус уух нь анхаарал төвлөрөлт, ой тогтоолтыг сайжруулдаг гэнэ.
2. Ажиллах чадварыг нэмэгдүүлнэ
Мэргэжлийн туршлагатай тамирчид нимбэгтэй усны ач тусыг маш сайн мэддэг. Энэ нь дархлааг дэмждэгээс гадна биеийн хүчний ажил хийх үед хүчийг нэмэгдүүлж, булчингийн нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлдөг байна.
3. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Нимбэг нь С амин дэмээс гадна калиар баялаг учир цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлдэг. Мөн тогтмол нимбэгтэй ус уух нь зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчин тусах эрсдлийг бууруулж байдаг.
4. Бие организмын бохирдлыг гадагшлуулна
Бие организмыг маш олон аргаар цэвэрлэж болдог ч хамгийн хялбар арга нь өдөр бүр нимбэгтэй ус уух явдал юм. Энэ аргаар та бие организмд хуримтлагдсан бохирдлоо хялбархан гадагшлуулж чадна.
5. Амны хөндийн цэвэр байдлыг хангана
Нимбэгийн шүүстэй бүлээн усыг ам зайлах уусмал болгож ашиглаж болно. Учир нь үүнд агуулагддаг нэг төрлийн бодис нь амны эвгүй үнэрийг дарж, төрөл бүрийн үрэвсэлт, халдварт өвчин үүсгэдэг нянг устгадаг байна.
6. Жин хасна
Нимбэгтэй ус нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж, биеэс илүүдэл өөх тос, бохирдлыг гадагшлуулдаг. Тиймээс тогтмол нимбэгтэй ус уух нь бодисын солилцоог түргэсгэж, ашиггүй өөх тосыг хайлуулахад тустай байдаг.
7. Арьсны давхаргыг цэвэрлэх
Нимбэгтэй ус нь арьсыг чийгшүүлдэг. Тиймээс та бүтэн нимбэгийн шүүсийг нэг стакан бүлээн усанд хийж, нүүр цэвэрлэдэг хөвөнгөө норгоод арьсаа арчих нь зүйтэй. Энэ аргыг гоо сайханчид өдөрт 2 удаа хэрэглэхийг зөвлөдөг юм.
8. Үсэнд тэжээл өгнө
Нимбэгийн шүүс нь үсийг чийгшүүлж, сэргээх үйлчилгээг үзүүлж намирсан, гялалзсан өнгөтэй болгодог. Хэрэв та үргэлж ямар нэгэн химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж үсээ гэмтээдэг бол нимбэгтэй усаар үсээ баярлуулах нь зөв юм. Үүнийг ангижруулагч маягаар ч ашиглах боломжтой байдаг.
Хэрэглэх тун:
Зөв хооллолтын мэргэжилтнүүд хоол идэхийн өмнө өдөрт 3-4 аяга нимбэгтэй ус уухыг зөвлөдөг. Үүнээс гадна, нимбэгтэй ус нь халуун өдөр амны цангааг тайлж, биеийн усны хэмжээг тэнцвэржүүлдэг байна.
 
Найруулагч:
Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:
caak.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан