Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дааврын тэнцвэрт байдлаас нөхөн үржихүйн системийн үйл ажиллагаа төдийгүй, зүрх судас, мэдрэл, тулгуур эрхтэн тогтолцоо болон ясны бэхжилт, бэлгийн чадавх гэх мэт олон зүйл шалтгаалдаг байна. Элдэв өвчин тусах нь дааврын тэнцвэр алдагдсантай ихэвчлэн холбоотой байдаг. Дааврын тэнцвэр алдагдсанаар бие организмд таны төсөөлж байснаас илүү хортой нөлөө үзүүлдэг бөгөөд хүмүүс даавар тэнцвэржүүлэх энгийн аргыг тэр бүр мэддэггүй. Тийм учраас энэ удаа бид уншигчдадаа зориулж дааврын тэнцвэрийг сайжруулах ургамлын гаралтай цайны энгийн жорыг хүргэж байна.
1Нимбэгтэй цай
Нимбэгтэй цай нь хүний биеэс элдэв хорт бодисыг гадагшлуулахын дээр ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн нимбэгтэй цай уусан хүний бие лептин хэмээх тайвшралын даавар ялгаруулдаг.
Жор: Буцалж буй 100 мл усанд нэг ширхэг нимбэгний шүүс хийгээд өглөө бүр уугаарай.
2Бөөрөлзгөний цай
Бөөрөлзгөний цай хүний нөхөн үржихүйн тогтолцоонд эергээр нөлөөлдөг. Энэ цайг уусан эрэгтэйчүүд бэлгийн сулралд тэр бүр өртдөггүй бол эмэгтэйчүүд сарын тэмдэг, төрөлт зэргийг хүндрэл багатай давдаг.
Жор: 200 мл усанд нэг цайны халбага бөөрөлзгөний навч (хатаасан байж болно) хийгээд 10 минут буцалгана. Энэ цайг өглөө юм уу, үд дундын үед уух хамгийн тохиромжтой.
3"Алтан сүү"
"Алтан сүү" буюу Аюурвед (Ayurveda) цайг энэтхэгчүүд түгээмэл хэрэглэдэг. Энэ цай хүний биеийн бодисын солилцоог тэнцвэржүүлж дархлааг тэтгэдэг юм. Мөн ханиад хүрсэн үед уухад нэн тохиромжтой.
Жор: 200 мл сүүнд куркума буюу турмерик нунтгийг тал цайны халбага хэмжээтэй хийгээд буцалгана. Бэлэн болсон "Алтан сүү"-г унтахын өмнө уугаарай.