Сая нимбэгний шүүстэй ус ууж байгаад бичсэн чинь гарчиг дээрээ “хүчирхэг” гэх гэж байгаад андуурчихаж. Энэ хэвээрээ л байж байг. Учир нь дараах 8 шалтгаан чамд арааны шүлс асгаруулдаг, хүчиллэг нимбэгний амттай, сэрүү татуулсан цэвэр ус уумаар л санагдуулах болно.
1.Арьс цэвэрлэх
Нимбэгтэй усны ашигтай талуудын нэг нь арьс цэвэрлэх юм. Ус нь бидний арьснааас хорыг гадагшлуулж чаддаг. Үүн дээр Витамин С буюу нимбэгний шүүсийг нэмснээр цуснаас хорт бодисыг туулганы эм шиг зайлуулж чадах ба үрчлээ болон арьсны усны дутагдалаас хамгаалж чадна.
2.pH-ийн хэмжээг тогтворжуулна
Хүчил шүлтийн хэмжээний талаар маш их яригддаг. Нимбэгний шүүстэй ус нь үүнийг гайхалтай тэнцвэржүүлдэг. Нимбэгний амт болон үйлчилгээ нь хүчиллэг учраас биеийг шүлтлэгжүүлэх процессийг явуулдаг. Хүний бие шүлтлэг байдалд байх нь тохиолдож болох өвчин, халдвар зэргээс найдвартай сэргийлдэг. Үүнийг уух нь маш чухал!
3.Дархлааны системийг дэмжинэ
Хүйтрэх цагаар залуу хүмүүсийн дархлаа мууддаг учраас биедээ байнга витамин C авч явах юм уу, өдөрт нэгээс хоёр аяга нимбэгний шүүстэй ус ууж байгаарай. Нимбэгний шүүсэн дэх кали нь цусны даралтыг хэвийн байлгаж, тархи болон мэдрэлийн системийг сэргээдэг. Мөн ханиадыг сайн эмчилдэг. Аль хэзээний ханиад хүрчихсэн юм биш биз? Тэгвэл аяга халуун усанд нэг лимоны шүүс хийгээд зөгийн бал нэмж хутгаад уугаарай!
4.Жин хасах
Арьс цэвэрлэх, эрүүл байлгах, хүчил шүлтийг тэнцвэржүүлэхээс гадна жин хасах бас нэг давуу талтай. Нимбэгний шүүстэй ус нь бодисын солилцоог дэмждэг. Биед хуримтлагдсан илүүдэл бодисыг гадашлуулахаас гадна, өлсгөлөнг дарж өгдгөөрөө давуу талтай.
5.Шарталтанд тустай
Уусны маргааш шарталт өгч байвал лимоны шүүстэй ус хамгийн зөв сонголт байх болно. Уусны дараа хүний ходоод бага зэрэг мэдрэмтгий болчихсон байдаг. Энэ нь хүний ходоодыг тайвшруулж өгдөг. Лимоны шүүстэй халуун ус нь халдварын эсрэг ариутгах үйлчилгээтэй ба биеэс хордлогыг гадагшлуулах чадвартай.
6.Амьсгалыг цэвэршүүлэх
Согтууруулах ундаа уусны дараа, халуун ногоотой хоол идсэний дараа, тамхи татсаны дараа чухал уулзалтанд очоод нимбэгний шүүстэй ус захиалаарай. Үүнээс гадна алимны шүүс ам болон амьсгал цэвэршүүлдэг тустай.
7.Астма-д сайн
Астма болон халдварт илүү тустай байдаг. Нимбэгний шүүстэй ус нь бактерийн эсрэг шинж чанартай учраас ханиад томуу, уушигны хатгалгаанаас сэргийлдэг байна. Байгалийн гаралтай харшилд хэрэглэж бас болно.
Нимбэг нь амттай бөгөөд хямд жимсний нэг юм. Тэхээр бүсгүйчүүд бид яаж хэрэглэх, юунд тустай гэдгийн сайн мэдэхгүй байсан бол одоо өөрт хэрэгтэй нэг зүйлийг олж хэрэглэж заншаарай.