Дэнни МакДональд гэх Ирланд эрийг эмч нар гэдэсний хорт хавдартай 3 сараас удаан амьдарч чадахгүй гэх дүгнэлт гаргасан байна. Харин тэр үүнтэй эвлэрэхийг хүсээгүй тул өөрийн амиа аврахаар хичээж эхэлсэн аж. Түүнийг өөрийгөө аврахын тулд чухам юу хийснийг доорх мэдээллээс хүлээн авч уншаарай.
“Би эм уухаа больсон. Тэр эмийг уулаа гээд намайг эдгэхгүй гэдгийг олон эмч хэлсэн. Харин тэр үед би өөрийн амь насаа хэн нэгэнд даатгах бус өөрөө л аврах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон юм. Тиймдээ ч намайг аварч болох маш олон аргыг судалсны эцэст үүн дээр тогтсон. Энэ бол буудайн соёо. ”
“Эхлээд би өдөр бүр буудайн соёоны шүүс ууж байсан. Ингэхийн тулд эхлээд би буудай тарьж, шинэхэн нахиалсан соёог нь 15-20 см урттай болоод ирмэгц тайрч аван, хатаана. Хатаасан соёогоо нунтаглаж, хэрэглэдэг байсан юм.
Өдөрт 3 гр нунтаг соёог нэг аяга бүлээн усанд найруулж уудаг. Үүнийгээ яваандаа нэмэгдүүлж, 6 гр болгосон. Ингээд хэдхэн сарын дараа гэхэд би яг л цоо эрүүл хүн шиг болсон. Эмч нар ч их гайхаж байсан шүү. Одоо би 4 дэх жилдээ үүнийг гэртээ тарьж ургуулан, шүүсийг нь ууж байгаа. Яг л ид шид шиг санагддаг.”
Буудайн соёо нь уураг, нүүрс ус, фосфор, кали, магни, кальци, төмөр, ванади гэх мэт бүх төрлийн витамин агуулдаг.
Жишээ нь гэхэд: жүржээс 7 дахин их С витамин, бууцайнаас 5 дахин их төмөр, сүүнээс 10 дахин их кальци болон уураг агуулдаг байна. Үүнд агуулагддаг амин хүчил, уураг, ферментийн тухай ч дурдах хэрэгтэй болов уу.