39417 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилжээ

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар /2019.04.22/ хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 39 мянган хүүхдийг эрүүл шүдтэй болгожээ. 
Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм. 
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан