Нүд хуурайшихаас хэрхэн сэргийлэх вэ?


Цаг уурын хуурай байдал, шороо тоосжилт ихтэй, салхитай орчинд ажиллаж амьдрах, компьютер, ухаалаг утас байнга ашиглах зэрэг нь нүд хуурайших үндсэн шалтгаан болдог.
Эмч нарын онцолж байгаагаар утасны дэлгэцийг удаан хугацаагаар ширтсэнээр нүд цавчих рефлекс аяандаа цөөрч, хуурайшдаг байна. Контакт линк байнга зүүх, тамхи татах, эмэгтэйчүүдийн хувьд дааврын өөрчлөлт, түүнчлэн эмийн нөлөө ч бас нүд хуурайшихад нөлөөлдөг аж. Тухайлбал, үрэвслийн эсрэг, артерийн даралт бууруулах, жирэмснээс хамгаалах, шээс хөөх эмүүд, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эмийн тунг хэтрүүлэхгүй байх нь чухал.
Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал та дараах арга хэмжээг авч болно. Юуны өмнө нүдийг хуурайшихад хүргэж буй хүчин зүйлсээс зайлсхийх, хиймэл нулимсыг эмчийн зааврын дагуу тогтмол хэрэглэх. Энэ нь зовиурыг багасгаж, чийглэг байх орчныг бүрдүүлэх чухал ач холбогдолтой. Мөн гэр болон ажлын өрөөгөө чийгшүүлэх, нарны хэт ягаан туяа, дэлгэцнээс хамгаалах шил зүүх. Нүдээ тогтмол амрааж, нүдний дасгал хийхийг эмч нар зөвлөж байна.
Өөрөөр хэлбэл, амьдралын зөв хэвшлийг өөртөө төлөвшүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь чухал. Хэрэв нүд өвдсөн бол хоёрдогч хүндрэл гарахаас сэргийлэн эмчид үзүүлэхийг анхаарна уу.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан