Хайхрахгүй орхиж болохгүй бактери

Физиологи, Анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг Нelicobacter pylori бактерийг судалсан Австралийн хоёр эрдэмтэнд олгосон нь 10 гаруй жилийн өмнөх явдал. Эрдэмтэд 100 гаруй жилийн өмнө нээсэн ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа үүсгэгч энэ бактерийн улмаас өвдөж шаналагсдын тоо жилээс жилд нэмэгдсэн үү гэхээс багассангүй.
Барри Маршалл хуруу шилэнд байх шингэнийг нэг амьсгаагаар ууж орхив. Хэсэг хугацааны дараа түүний бөөлжис цутгаж, гэдсээр нь хатгуулан өвдөж эхэлсэн бөгөөд эмч нар түүнд  ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл гэсэн онош тавьжээ. Учир нь Барри Маршал хуруу шилтэй “Helicobacter pylori”-ийг ууснаар энэ бактер ходоодны шархлаа, салст бүрхэвчийн үрэвсэл үүсгэдэг гэдгийг өөрийнхөө биеэ золиослон байж баталсан нь энэ аж. Барри Маршал амь насаа золин байж хийсэн уг эрсдэлтэй туршилт-баталгаанаасаа 20 жилийн дараа Нобелийн шагнал гардан авсан юм. Хеликобактерийг анх Италийн патологч Жулио Биццецеро анх нээсэн гэдэг. Тэрбээр 1892 онд нохойн ходоодноос спираль хэлбэрийн бактер илрүүлсэн хэдий ч “тусгайлан судлахыг яаравчлаагүй бөгөөд тэгэсгээд мартжээ.  
ХХ зуунд дотрын эмч нарын дийлэнх нь  исгэлэн, давслаг хүчил хүний ходоодонд битгий хэл хорвоо дээр байдаг гэх төсөөлөлгүй явж байв. Ходоодны шархлаа, салст бүрхэвчийн үрэвсэл стресс, зохисгүй хооллолтоос үүсэн гэж боддог, үүндээ ч бүрэн дүүрэн итгэлтэй байлаа. Тиймдээ дээрх өвчний үед хоолны хатуу дэглэм сахих, эм, ходоодны хүчил, шүлтийн харьцааг тэнцвэржүүлэх эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг, эмч нар ч тэдний бичсэн эмчилгээг ягштал хийдэг байжээ. Үүнээс хойш, бараг 100 жилийн дараа 1982 онд Австралийн эрдэмтэн Барри Маршалл, Робин Уоррен нар Жулио Биццецерогийн олсон тэр л бактерийг дахин нээж, Барри Маршал өөрийн бие дээр туршилт хийн баталсан аж.  
Хелико бактери дархлааны системээс нуугдаж чадна
Хеликобактерийн гадаад байдал нь спираль хэлбэртэй, шилбүүр шиг хэлбэрийн сөртөнтэй. Ходоодны хана, арван хоёр нугалаа гэдсийг исгэлэн, давслаг шингэнээс хамгаалж байдаг бүрхүүлийг тэд  сөртөнгөөрөө нүхэлдэг. Исгэлэн шингэн бол түүний хувьд асуудал биш. Робин Уорренийн хэлснээр, бактер байгаа орчныхоо хүчлийг багасгаж чаддаг бодис ялгаруулдаг. Түүнээс гадна, хеликобактер хүний дархлалын системээс нуугдаж чадна. Хеликобактерийн эс уураг болон полисахаридаас тогтдог. Гэхдээ хеликобактерийн эсийн молекул уургийн хэсгээ дотроо, харин полисахаридаа гаднаа агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, бактерийн эсийн гадаргуу ходоодны бүрхэвчийн салснаас ялгарахгүй. Ингэхээр дархлааны систем уг бактерийг ходоодны салснаас ялгаж чаддагүй байна. Салст бүрхэвчийн дотор орж чадсан хеликобактер өөрийнхөө амьдралын ул мөрийг тэнд үлдээж, хамгаалалтын салсанд үлдсэн халдвар газар авна. Бактерийн гэмтээсэн хэсгүүд хүчилд түлэгдэн шархлаа үүсдэг аж. Гэвч зөвхөн түүний “хорлон сүйтгэх” ажиллагаа зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.
Бие нь жижиг ч аюул нь том
Хүний ходоодонд хоол боловсруулахад оролцдог энгийн бичил биетнүүдийн тоонд хеликобактери ордог. Хеликобактерийн хэмжээ 30-аас дээш гарвал эмгэг төрөгч болж хувирдаг байна. Ходоодны хеликобактери нь нян гэдэг утгаараа нэгээс нөгөөд халдварладаг. Ялангуяа гэр бүлийн дотор аяга тавгаар эхнэр нөхөр, ээж ааваас хүүхдэд халдах магадлал өндөр. Хеликобактерийг зарим эрдэмтэд хеликобактерийг ХХ зуунд тахал маягаар илэрч байсан гэж тодорхойлохдоо тухайн үеийн 100 хүнд шинжилгээ хийхэд 70-80 хувьд хеликобактери илэрч, ходоодны үрэвсэлтэй байсан тоог эшлэх нь бий. “Хеликобактер нь ходоодны салсыг гэмтээдэг”, “Арван хоёр нугалаа гэдэсний шархлааны буруутан нь хеликобактер” гэсэн дүгнэлт хүмүүсийг цочроосон нь зөвхөн эхлэл байсан юм. Энэ бактер нь ходоодны хорт хавдар үүсгэдэг гэсэн дүгнэлт дээрх хоёроос ч илүү дуулиан дэгдээжээ. 1994 онд Хорт хавдрын олон улсын агентлаг дээрх дүгнэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, түүнээс хоёр жилийн дараа хөгжиж буй орнуудад хорт хавдраар өвчлөгсдийн 75, буурай орнуудын өвчтнүүдийн 90 хувь нь хеликобактериас болж энэ эмгэгээр шаналж байна гэсэн судалгаа  гаргасан юм.
Хайхрахгүй орхиж болохгүй бактери
Мөн Италийн Милан хотын их сургуулийн эрдэмтэн Мария Жисмондо тархиар хатгахад хеликобактер буруутай гэж дүгнэсэн бол Тор-Вергатын их  сургуулийн мэргэжилтнүүд энэ бактер нь чихрийн шижинг даамжруулдаг, зүрхний шигдээс үүсгэдэг, элдэв харшлыг бий болгодог гэж үзжээ.
Хамгийн таагүй мэдээ нь хеликобактер нь дэлхийд хамгийн өргөн тархсан халдварт өвчин бөгөөд манай дэлхийн хүн амын тал хувийнх нь бие махбодод нэвтэрч дөнгөсөн байна. Европын орнуудын оршин суугчдын  25–45 хувь, харин Ази, Африкийн буурай орнуудын иргэдийн 70-87 хувь нь хеликобактертай гэсэн тоо бий.
Эмчилгээ
Азаар, хеликобактерийг илрүүлэхэд амархан, мөн антибиотикоор устгаж болно. Гэхдээ энэ төрлийн эмчилгээ нь ходоодны хүчил, шүлтийн тэнцвэрийг алдагдуулах, дархлалын системд сөрөг нөлөө үзүүлдэг.  Урьдчилан сэргийлэх бэлдмэл, тарилга гарах сурагтай ч одоогоор алга.
Италийн эрдэмтэд хеликобактериас урьдчилан сэргийлэх тарилга гарган авч, амьтан дээр туршсан нь үр дүнгээ өгсөн байна.
Гэхдээ хелико бактер нь хүний биед зөвхөн сөрөг бус, бас эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс бүрэн устгах бус харин зохистой хэмжээнд нь байлгах шаардлагатай гэсэн үг юм. “Ходоодондоо хеликобактергүй хүн улаан хоолойн үрэвсэл, мөн хорт хавдар тусах магадлал өндөр. Одоо бид ходоодны хорт хавдраас сэргийлэхийн тулд вакцин турших гэж байна. Гэтэл 20-40 жилийн дараа улаан хоолойн хорт хавдар биднийг түгшээхийг үгүйсгэхгүй” хэмээн Нью-Йоркийн их сургуулийн  микробиологч Мартин Блейзер ярьсан нь бий.
Олон улсын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хеликобактерийг дарах хамгийн зөв аргыг байгаль эхийн бидэнд өгсөн энгийн нэг ургамал аж. Брокколи буюу цэцэгт байцаа нь антибиотикт тэсэж үлдэж чаддаг хеликобактерийг хөнөөх шидтэй сульфорафан агуулдаг байна. АНУ, Францын эрдэмтэд үүнийг туршилтаар нотолсон бөгөөд британичууд найрлагадаа сульфорафан ихээр агуулсан “супер брокколи” гаргаж авахаар ажиллаж буй.
Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан