Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакциныг хүлээлгэн өгөв

НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлж байгаа  577 мянган хүн/тун вакциныг хүлээн авах ёслол ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад боллоо. Нийтдээ 500 мянган ам,долларын үнэ бүхий вакцин, тариур, аюулгүй хайрцаг гэх мэт зүйлсийг хүлээн авах баримт бичигт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурлаа. 
Энэ вакцинаар “Улаанбурханд цэг тавья” уриан дор 2019 оны тавдугаар сарын 15-аас 25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын үеэр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг дархлаажуулах юм. 
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагаа 50 гаруй жилийн баялаг түүхтэй бөгөөд дархлаажуулалтын чанартай үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх, товлолын дархлаажуулалтад ДЭМБ-ын шаардлагад нийцсэн чанартай вакциныг хямд үнээр худалдан авах, вакцин биобэлдмэлийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр хамтран ажиллаж байгааг  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ дурдаад улаанбурхан өвчний дэгдэлтийн болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед шаардагдах юакцин, тариур, аюулгүй хайрцгийг нийлүүлж байгаад нь талархал илэрхийлэн, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 
Вакцин, дагалдах хэрэгслийг гардуулах ёслолд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар, ХӨСҮТ-ийн удирдлага алба, нэгжийн нар оролцлоо.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан