Томуугийн вакцин хийлгэхдээ анхаарах зүйлс

Хүйтний эрч наашилж, бага насны хүүхдүүдийн дунд ханиадны дэгдэлт нэмэгддэг. Дүүргийн эмнэлгүүд ч ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд  амбулаторийн 71.058 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2561 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус, тус их байна. Нийт өвчлөгсдийн 40.1 хувийг 0-1 нас, 30.6 хувийг 2-4 нас, 14.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 37.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Хүүхдүүдээ ханиаднаас сэргийлэхийн тулд вакцинд хамрагдах боломжтой. Халдварт судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд улирлын томуугийн вакцин хийж эхэлсэн. Тус  төвд БНСУ-д үйлдвэрлэсэн вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цаг хүртэл хийх юм. Харин вакцины төлбөр бусад хувийн эмнэлгээс харьцангуй хямд буюу 15 мянган төгрөг аж. Мөн вакциныг хувийн эмнэлгүүдэд ч хийж байгаа аж. Тэгвэл ханиадны эсрэг вакцин хийлгэхдээ эцэг, эхчүүд дараах зүйлийг анхаараарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан