Кофег уухаас гадна олон зүйлд ашиглаж болдог


Тархи сэргээх увдистай амтат кофег хүн болгон л тамшаалан уух дуртай бизээ. Тэгвэл кофе ууж тархи сэргэхээс өөр ид шид бас байдаг байна. Таны өглөөний сэргээш болох кофег ууж хэрэглэхээс ч амарханаар та хоолоо амталж болно. Ингээд кофег уухаас өөрөөр ашиглаж болох хувилбарыг танилцуулж байна.
Шарсан мах амтлах

Кофены шаарыг ашиглан шарсан махаа утсан махны амттай болгож болно. Мөн та бялуу хийхдээ ашиглаж болох юм.

Бордоо болгох

Кофены шаараар бордоо хийж болно. Кофены шааранд кальци, магни, азот ихээр агуулагдах тул хөрсөнд амьдрах өт, хорхойны дуртай хоол болохоос гадна химийн ямар нэгэн хольцгүй. Бонус: малын шивтэр үнэртэхгүй шүү.
Хайртай амьтныг тань бөөснөөс хамгаалах болно

Хэрвээ та хайртай нохойдоо нохойн бөөсний эсрэг элдэв химийн гаралтай бодис хэрэглэхийг хүсэхгүй байгаа бол нохойгоо усанд оруулсны дараа кофены шаараар арчаарай. Нохойн бөөс устах болно.
Модон тавилгын өө сэвийг арилгана

Нунтаг кофег халуун усанд уусгаж өтгөн зуурмаг бэлдэнэ. Хар, бор өнгийн тавилганд үүссэн жижиг өө сэв дээр бэлдсэн кофены зуурмагаа түрхэж арчаарай.
Гэрэлтэж гялалзсан өнгөлөг арьсыг бэлэглэнэ

Ихэнх нүүр цэвэрлэгч бодисууд нүүрний нүхийг нээхийн тулд элдэв хуванцар нунтгийг ашигласан байдаг. Насан туршдаа ийм химийн орцтой зүйл нүүрэндээ нялаад байхыг хэн ч хүсэхгүй. Тэгэхээр кофены шаараар нүүрээ цэвэрлэж өдөржингөө Италийн эспрессо шиг үнэртэхийг хүсэхгүй хэн байх билээ.
Жоомноос ангижрая
Кофены үнэр ихэнх шавьжийг дайжуулдаг бол жоомыг өөрийн үнэрээр татдаг байна. Жоомны наалддаг хорон дээр кофены шаар асгахад жоомны сайхан урхи болно доо.
Байгалийн гаралтай үнэртүүлэгч

Агаар нэвтрүүлдэг жижиг уутанд кофены үр хийж өрөөний болон хөргөгчний эвгүй үнэрийг төвөггүй дарах болно. Ялангуяа хятад хоолны эвгүй үнэрийг та энэ аргаар арилгаж үзээрэй.

Үс арчилгаа

Кофе нь зөвхөн үсийг гялалзуулаад зогсохгүй түүнд агуулагдах каффейн нь үсний уналтыг зогсодог гайхалтай үйлчилгээтэй ажээ. Мөн үсний ургалтыг өдөөдөг бөгөөд зөөлөн, тэжээллэг болгож эрүүл мэдрэмжийг танд мэдрүүлж өгнө.
Кофейг үс арчилгаанд хэрэглэх заавар:
  • Нэрсэн кофе — таны үсний хэмжээнээс хамаарч их бага байж болно.
  • Үснийхээ хуйханд массаж хийнэ.
  • 20 минут байлгаад усаар зайлж угаана.
  • Энэхүү арчилгаагаа долоо хоногт нэг удаа хийнэ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан