Хүнсний соданы ид шид


Хүнсний сода буюу содиум бикарбонатыг энгийн бодис гэхээс илүү ид шидтэй нунтаг гэж хэлж болно. Хүнс, ахуй, эрүүл мэнд, гоо сайхан гээд бүхий л зүйлд ашиглагдаж, үр дүнгээ үзүүлдэг хүнсний содыг юунд, хэрхэн хэрэглэж болохыг танилцуулья.
Угаалганд
Хүнсний соданы ид шид
Угаалгын дараа хувцас хэрэглэлийг зайлах, элдэв үнэрийг арилгах
Дотуур хувцаснаас хөлсни шарласан толбыг арилгах
Цайруулагчийн үүрэг гүйцэтгэх
Жимсний шүүс, дарсны толбыг ул мөргүй арилгах
Тосыг толбо арилгах
Бэхний толбыг ул мөргүй арилгах
Нүүр гар, ваннын алчуурыг зөөллөх
Гал тогоонд
Хүнсний соданы ид шид
Хүнсний сода бол байгальд ээлтэй цэвэрлэгээний бодис юм.
Богино долгионы зуух болон шарах шүүгээний дотор талыг цэвэрлэх
Модон тавилга, хийн зуух, плиткан дээр үсэрсэн тосны толбыг арилгах
Гамбанз ариутган, халдваргүйжүүлэх
Бүх төрлийн товч, товчлууран дээрх будаг, тосны толбыг арилгах
Гал тогооны шүүгээ, шарах шүүгээний шилэн нүүрийг цэвэрлэх
Цай, кофены толбыг арилгах
Хүнсний ногоо, жимс жимсгэнийн хальсыг цэвэрлэх
Ногоо, жимсийг пестицид болон бусад химийн бодисоос бүрэн цэвэрлэж угаах
Хөргөгч, хөлдөөгчний дотор хэсгийг угаах
Хоол, хүнсний түлэгдэж, шатсан толбыг арилгах
Хоолны дараах элдэв үнэрийг арилгах
Цайны болон бүх төрлийн гүцийг шинэ мэт болгон цэвэрлэх
Хайруулын тавагны ёроолыг цэвэрлэх
Гэр ахуйд
Хүнсний соданы ид шид
 
Мөнгө, метал чимэглэл, эдлэлийн өнгөлгөөнд
Ариун цэврийн өрөө, суултуур, угаалтуурыг ариутган цэвэрлэх, толбыг нь арилгах
Бөглөөс гаргахад
Модон эдлэл дээр тогтсон бүх төрлийн толбо арилгахад
Болор, шилэн эдлэлийг өнгөлж гялалзуулахад
Тосон будаг, бэх, маркерийн толбо арилгах
Ил зуухны хөө тортог, тоосгыг нь цэвэрлэхэд
Спорт гутлыг цэвэрлэж цайруулахад
Индүүний ул цэвэрлэхэд
Хүүхдийн тоглоомыг ариутгаж цэвэрлэхэд
Метал эдлэл дээрх элдэв толбыг арилгахад
Ариутгалд
Хүнсний соданы ид шид
Гуталд шингэсэн эвгүй үнэр арилгахад
Гарт шингэсэн загас, далайн бүтээгдэхүүний үнэрийг арилгахад
Хөргөгч, богино долгионы зуухны үнэрийг арилгахад
Муур, нохойн шээсний толбыг арилгахад
Матрасс, хөнжил гудсанд шингэсэн үнэр арилгахад
Машинд шингэсэн тамхины үнэрийг арилгахад
Хүнсэнд
Хүнсний соданы ид шид
Үхэр, тахианы махыг зөөлрүүлэхэд
Улаан лоолийг зөөлрүүлж нухаш хийхэд
Жүржийн шүүсний исгэлэн амтыг багасгахад
Цагаан цэцэгт байцааны өнгийг сэргээж, үнэрийг арилгахад
Сүүг ээдэж муудахаас сэргийлэхэд
Өвдөлт зовиур намдаахад
Хүнсний соданы ид шид
Хүнсний содаг ахуйн хэрэгцээнд өвдөлт, зовиур намдаах зэрэгт ашиглаж болдог. Бүлээн усанд тохиромжтой хэмжээгээр найруулсан сода нь ариутгах, шарх цэвэрлэхэд ашиглагддаг. Тухайлбал:
Хоолны шингэц сайжруулахад  (натрийн бикарбонат нь хамгийн шилдэг антисид болдог)
Хүнсний ногооноос үүдэлтэй гэдэсний дүүрэлтийг багасгах
Далайн мөгөөрсөнд хатгуулсан шархны хорыг цэвэрлэх, цочролыг багасгахад
Салхин цэцэг өвчний тууралтын загтнааг багасгаж, шархны эдгэрэлтийг хурдасгахад
Бөөрний үрэвслийн өвдөлтийг намдаахад
Хамрын битүүрлийг цэвэрлэхэд
Бие хөндүүр, булгарлыг намдаахад
Хэлээ түлэхэд
Амны хөндийн шарх, шархлааг цэвэрлэн ариутгахад
Хүнсний соданы ид шид
Амны хөндий, шүдний эмчилгээнд
Шүдний өнгийг цайруулах
Шүд, буйлны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд
Амны эвгүй үнэрийг арилгахад
Шүдний оо-той адил үр дүнтэй учир угаахад ашиглаж болно
Хиймэл шүдээ угааж, цэвэрлэхэд
Үс, арьсны асуудлаасаа салахад
Хүнсний соданы ид шид
Биеийн үс хуссаны дараах загтнааг арилгана
Хар, цагаан батгыг арилгахад ашиглагдана
Бие, нүүрний хамгийн зөөлөн, шилдэг гуужуулагч болдог
Шампунь дууссан үед үсээ угааж болно
Ангиржуулагчийн үүргийг ч гүйцэтгэнэ
Өвдөг, тохой, суга, цавины хэсэг дэх харласан арьсыг цайруулна
Бусад тохиолдолд
Хүнсний соданы ид шид
Устай найруулсан содыг гал унтраахад ашиглаж болно
Гэрийн нөхцөлд найруулан бэлтгэж болдог хортон шавьжны эсрэг цацлага, фунгицидийн үүрэг гүйцэтгэдэг
Хүнсний сода, сахарын холимог нь шоргоолж, шумуулны эсрэг хамгийн үр дүнтэй, хямд төсөр бэлдмэл болдог
Хогийн ургамалаас зүлэг, ногоогоо хамгаалах үр дүнтэй бэлдмэл болдог
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан