Мухар олгойн санаандгүй ашиг тусыг илрүүлжээ

Мухар олгой авахуулах нь Паркионсоны өвчин тусах эрсдэлийг багасгадгийг олон улсын судлаачдын баг илрүүлсэн байна.

Судалгааны дүнгээс үзвэл,паркинсоны өвчин тусахад хүргэдэг биологийн үйл явцыг хүний тархинд  үүсгэдэг байж болох их хэмжээний альфа-синуклеин гэдэг уураг мухар олгойнд их хэмжээгээр байдаг байна  гэж “Известия” сонинд бичжээ.
Судалгааны явцад эрдэмтэд Шведийн 1,6 сая оршин суугчийн дундах өвчлөлийн тархалтын тухай мэдээ баримтад дүн шинжилгээ хийсэн байна. Тийнхүү  мэс засал хийлгэсэн хүмүүс  мухар олгойтойгоо яваа хүмүүсийг бодвол, Паркинсоны өвчнөөр өвчилөх нь  19,3%-иар цөөн байсан нь илэрчээ.
Үүний хамт  Паркинсоны өвчинд  шаналж буй хүмүүсийн эзлэх хувь хөдөө нутагт оршин суудаг хүмүүсийн  дунд  бас мэдэгдэхүйц доогуур байгаа нь хүрээлэн буй  орчин  энэ өвчин тусахад нөлөөлдөгийг харуулж байна гэж судлаачид тэмдэглэжээ.
С.Инда 
Bataar.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан