Хавдрын эрсдэлийг 4 дахин нэмэгдүүлдэг хүчин зүйлийг нэрлэжээ


Өөхлөлт нь өсвөр насныханд нойр булчирхайн хавдрын эрсдэлийг 4 дахин нэмэгдүүлдэг болохыг Израилийн хэсэг бүлэг эрдэмтэд тогтоожээ. Судалгааны ажлыг “Cancer” сэтгүүлд нийтэлсэн байна.
Судлаачид 16-19 насны 1,8 сая орчим хүний өвчтөний картны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн судалгааны ажилд 1967-2002 онд хийсэн биеийн үзлэгийн үр дүнг хамруулжээ. Дараа нь судлаачид тэдгээр мэдээллийг нойр булчирхайн хорт хавдраар өвчилсөн тохиолдлуудтай харьцуулсан байна.
Ингэснээр судлаачид өсвөр насанд өөхлөлт нь нойр булчирхайн хорт хавдар даамжрах эрсдэлийг эрчүүдэд 3,76 дахин, эмэгтэйчүүдэд 4,07 дахин нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ. Өөхлөлт болон илүүдэл жингээр шаналж буй өсвөр насныхан нойр булчирхайн хавдрыг даамжруулах эрсдэлд өртдөг байна хэмээн тус судалгааны ажилд дурдсан байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан