Бидний амьдрал өдөр ирэх тусам улам л завгүй, "солиотой" болж байна, тийм үү? Заримдаа танд энэ амьдралын хурдыг гүйцэхгүй юм шиг, байрандаа үлдээд бүхнийг хаямаар юм шиг санагддаг уу? Танд амралт хэрэгтэй болсон байна. Гэхдээ амралт гэхээр л өдөржин зурагт үзэж, утсаа шагайн хэвтэх биш шүү. Бясалгал хийж, байгальд аялан дотнын хүмүүстэйгээ дуртай зүйлээ хийж болно. Хэдэн арван цаг унтлаа ч нойр ханахгүй байгаа юм шиг санагдаж байвал та байгальд, ямар ч утас, ажил, бусад санаа зовох зүйлгүй амраад үзээрэй.
Та сэтгэл санаагаараа туйлдсан байгаагаа энэ 8 шинжээс олж мэдэх боломжтой.
1. Та амархан сатаарч, юу хийж байснаа ойлгохоо болино.
2. Та юу ч хийсэн сэтгэлд тань таатай байхгүй. Бүр хамгийн дуртай, энгийн зүйлийг хийхэд хүртэл ямар ч сайхан зүйл мэдрэгдэхгүй байх болно.
3. Маш их цухалддаг болж, гэнэтийн сэтгэл санааны шоконд орно.
4. Та хангалттай сайн нойр авч чадахаа болино. Унтах гэж хэдэн цаг хөрвөөдөг эсвэл бүр шөнөжин унтаж чадахгүй тийчлэн хэвтэнэ.
5. Та тэвчээргүй болно. Бүх яриа таны хувьд богинохон өрнөж, ямар ч зүйлийг гүйцээн харах, хүлээх гэсэн чадалгүй болно.
6. Бие тавгүйрхэж эхэлнэ. Толгой эргэх, дотор муухайрах эсвэл гэдэс дотор тань эрвээхэй нисээд байгаа юм шиг мэдрэмж байн байн төрөх болно.
7. Төсөөлөөгүй мөчид гэнэтхэн уйлж эсвэл туйлын их гунигт автана. Заримдаа харин хичээгээд ч уйлж чадахаа болих болно.
8. Бодит байдлаас холбоо тасарсан мэт санагдана. Өдөр хоногууд яаж өнгөрөөд байгааг ч ойлгохоо болж, таны өдрүүдийг утга учиртай болгох юу ч үгүй мэт санагдан тэвчээр алдарч, гүн хоосныг мэдэрнэ.