Чиний бие одоо байгаагаасаа хамаагүй дээр болж чадна гэвэл итгэх үү? Хэдэн кг жинтэй ч байсан бие чинь ирээдүйд юу тохиолдохыг мэдэрч, үнэр үнэртэх төдийд л өнгөрснөө нэхэн санаж, амь өрссөн аюултай үед супер баатраас ч мундаг чадал гаргаж чадна. Гагцхүү ямар үед гэдгийг нь унш даа.
1.Кинон дээрээс л хардаг супер чадлыг булчингаасаа- Хэрвээ хүүхэд нь машинд дарагдаад үхэхийн даваан дээр байвал ээж нь тэрхэн үед өөрт баймгүй их хүчээр өргөөд, хүүхдээ гаргаж авч чадна. Бидний тархи аюул ирснийг танингуутаа бие даяар сэрүүлэг дуугаргадаг бөгөөд энэ нь мэдрэлийн системд нөлөөлж, автоматаар адреналин ялгарч эхэлдэг байна. Ийнхүү хүүхэн хараа томорч, зүрхний цохилт хурдсан, амьсгал түргэсэх бөгөөд хамгийн чухал нь гэдэсний булчингаас ер бусын их хүчийг гаргах чадалтай болдог аж. Энгийн үед гэдэс бусад эрхтнүүдэд хүчээ “зээлэх” боломжгүй ч гэлээ амь тулсан, яахаас ч буцахгүй нөхцөлд ийм зориг гаргадаг байна. Тиймээс адал явдалт кинонд эмэгтэйчүүд алуурчинг дийлж гардаг тохиолдлыг Холливүүд хэтрүүлэг гэж бүү бодоорой. Амь өрссөн нөхцөлд орсон үедээ чи тийм супер хүчийг гаргаж чадна.
2.Хавар ирж байгааг мэдрэе гэвэл нүдээ- Гадаа хичнээн хүйтэн байсан ч гэсэн хавар удахгүй ирнэ гэдгийг хүний нүд л түрүүлж мэдэрдэг. Ургамлын болон модны тоосын үрэнцэр цаг агаар дулаарч амжихаас ч өмнө нүдэнд ордог бөгөөд энэ нь загатнаж, нулимс гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.
3.Жинхэнэ цаг хугацааны машинаар “аялая” гэвэл хамраа- Хуучин найз залуугийнхаа үлдээсэн цамцыг үнэртэхэд л чиний түүнтэй өнгөрүүлсэн бүх цаг хугацаа, сайхан дурсамжууд чинь сэргэдэг. Хүний үнэрлэх эрхтэн тархины урьд нь мэдэрсэн мэдрэмж болон дурсамжийн хэсэгтэй шууд холбогдох авьяастай гэдгийг эрдэмтэд шинжлэх ухаанаар баталчихсан учраас үүнд гайхах ч хэрэггүй аж. Биед чинь ямар нэгэн үнэр үнэртүүлэх төдийд л ажилладаг цаг хугацааны машин үргэлж явдаг гэхээр гоё байгаа биз?
4.Хүнд хайртай болсон эсэхээ мэдье гэвэл нүдний хүүхэн хараагаа- Хүнд хайртай болсон үеэс гадна амттай бялуу, хорхой хүргэм зайрмаг, эсвэл нарны цацарсан туяа зэрэг сайхан зүйлсийг харангуутаа нүдний хүүхэн хараа томордог. Би үргэлж яагаад “Хүүхэн” хараа гэж нэрлэдэг юм бол доо гэж гайхдаг байсан шүү.
5.Тархинаас ч хурдан сэрэл- Эрэгтэй хүний л сексийн дур хүсэл түргэн асдаг гэж бодож байна уу? Үгүй шүү, найз минь. Чиний сэрэл тархи чинь бодож амжихаас ч өмнө асчихсан, бэлэн хүлээж байдаг гэж эрдэмтэд нотолсон байна. Порно кино үзсэн үед аль хэдийн норчихсон байдгийн шалтгаан энэ.
6.Ирээдүйгээ мэдье гэвэл зүрхээ- Хэзээ гэрлэх, ямар шинэ ажлын санал авахыг мэдрүүлж чадахгүй л дээ. Гэхдээ ямар нэгэн гоё зүйл, урам авах үйл явдал болохоос 10-аад секундын өмнө зүрх хэвийнээсээ хурдан цохилж эхэлдэг байна. Тийм болохоор л хүмүүс өөрийн мэдэлгүй “Зүрхээ л сонс” гээд зөвлөчихдөг байх даа, тийм ээ?