Хүүхдийн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн шаардлага хангаж байгаа эсэхэд анхаарал хандуулна

Жил бүрийн гуравдугаар сарын 15-нд  “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр" тохиодог. Энэ өдрийг угтан “Хүүхэд хэрэглэгч” аян өрнүүлэхээр болсон байна. Энэ өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага хүүхдэд нийлүүлж буй бараа, ажил, үйлчилгээг чанартай болгох, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлэх юм.

 Монгол Улсад нийт хүн амын нэг хувийг 18 хүртэлх насны хүүхэд багачууд эзэлж байна. Тиймээс хүүхэд хэмээх эрхэм хэрэглэгчийн эрхийг хамгаалах тэднийг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, мэдлэх олгох ажлыг энэ сарын 1-15-ны өдрүүдэд зохион байгуулах аж. П.АНИР
Оллоо.мн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан